Л.Болдын “хонх” ажил болно

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Л.Болдын “хонх” ажил болно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших 32 дугаар дунд сургуулийн хичээлийн байр ашиглах боломжгүй болж, хаалгаа барьснаар 230 сурагч 15 дугаар сургууль руу шилжин суралцаж байгаа. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд анхаарал хандуулж, шийдвэртэй алхам хийхээ твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан удаатай.

Нийслэлийн 32 дугаар дунд сургууль нь нийт 578 сурагчтай,  340 нь бага ангийнхан. Тэд 32-р сургуулийнхаа өргөтгөлд хичээллэдэг байна. Гэвч өргөтгөл нь 2008 онд ашиглалтанд орсон ч дусаал гоожиж, мөөгөнцөрт идэгдсэн, засвар мөн хийх шаардлагатай. Харин ахлах ангийн буюу 200 гаруй сурагч Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 6-н танхимд өдрийн 2 ээлжээр хичээллэдэг байна. Анги танхим нь багасаж сургуулийн хүүхдүүд 2 хэсэгт хуваагдсанаас сугуулийн 36-н багшаас 6  нь ажилгүй болжээ. Мөн төгсөх 12-р ангийн сурагчид нь биеийн тамирын хувцасны өрөөнд хичээллэдэг гээд 15-р сургуульд ч ачаалал иржээ. Зарим тохиолдолд 32-р сургууль, 15-р сургуулийн сурагчдын хооронд маргаан үүсдэгийг ч багш, сурган хүмүүжүүлэгчид нь нуугаагүй. Бүтэн 2 жил хүнд нөхцөл байдалтай байсан ч барилгын асуудал шийгдэгдэх сэжүүр байхгүй явсаар иржээ.

2 жилийн гацааг 2 долоо хоногт…

Нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн барилгын ажил 2 жил гаруйн хугацаанд гацаатай байсан нь Концессын хуучин заалттай холбоотой гэнэ.  Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Концессын заалтад өөрчлөлт оруулснаар тус сургуулийн барилгын ажлыг шийдвэрлэх боломжтой болсныг гишүүн Л.Болд жиргээндээ онцолжээ. Түүний “Барьж байгаа лоозонгоо аваад ир, хамт зургаа даруулъя, тойрогт ажиллах ажлын төлөвлөгөөний нэгдүгээрт байгаа хэмээн 14 хоногийн өмнө хэлсэн” гэдэг үгийг нь жиргээнийх доод сэтгэгдэл тодотгожээ. Энэ жил 50-н жилийнхээ ойг угтаж байгаа 11-р хорооны нутаг дэвсгэр дээр байх цорын ганц улсын тодотголтой сургуулийн барилгын асуудлыг иргэдээ сонсож хугацааны хувьд шуурхайлан шийдсэнд багш, эцэг эхчүүд талархаж байгаа сэтгэгдэл олонтаа иржээ. Иргэдийн  санал, шүүмжлэл ажиллах чигийн луужин болох энэ мэт тохиолдол илүү олон болоосой…

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж