Москвагийн багш нар өндөр цалинтай

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Москвагийн багш нар өндөр цалинтай

Москвагийн багш нар өндөр цалинтай

РИА Рейтинг агентлагийн судалгаагаар Оросын бүс нутгуудаас Москвагийн болон Алс Дорнодын багш нар хамгийн өндөр цалинтай нь, харин Хойд Кавказад багш нарын үнэлгээ хамгийн муу байгаа ажээ.

Энэхүү судалгааг мэдээллийн РИА Новости агентлагийн захиалгаар РИА Рейтинг агентлаг гүйцэтгэсэн байна.

Судалгааг төрийн болон хувийн өмчийн сургуулийн өмнөх болон дунд сургууль, их дээд сургууль гээд боловсролын бүхий л шатны байгууллагын ажилтнуудыг хамруулан хийжээ. 2018 оны 11 сарын цалингийн дүнд үндэслэн судалгааг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын боловсролын салбарт 5,5 сая хүн ажиллаж буйн гурван сая нь багшилдаг бол үлдсэн нь захиргааны болон үйлчилгээний чиглэлд ажиллаж байгаа юм.

Боловсролын салбарын дундаж цалин 30 мянган рубль байгаа ч багш нарых арай ахиу буюу 37800 рубль байна.

Өндөр цалин болох 50 мянга орчим рублийг Москвагийн багш нар авч байна. Нийт багш нарын дөнгөж 12,3 хувь нь л 50 мянгаас дээш рублийн цалинтай байгаа бол Москвагийн багш нарын талаас илүү буюу 59,5 хувь нь 50 мянгаас дээш рублийн цалинтай байгааг судалгаа харууллаа. Москва хотод зарим багш нарын орлого сарын 100 мянга хүрч байгаа ажээ. Энэ нь Москва хотод өндөр цалинтайд тооцогддог их, дээд сургууль олноор төвлөрсөнтэй холбоотой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж