Этиопид сүйрсэн онгоцонд Оросын гурван иргэн байжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Этиопид сүйрсэн онгоцонд Оросын гурван иргэн байжээ

Этиопид сүйрсэн онгоцонд Оросын гурван иргэн байжээ

Гуравдугаар сарын 10-ны Ням гаригт Этиопийн нийслэл Аддис Аббегаас Кенийн Найроби орохоор хөөрсөн "Ethiopian Airlines" компанийн  Boeing-737 Max8 онгоц хөөрснөөс хойш зургаан минутын дараа унан сүйрсэн. Онгоцны нисэх багийн найман гишүүнийг оролцуулаад 157 хүн бүгд амь эрсэдсэн. Амь үрэгдсэн хүмүүс 35 улсын харьяат байсан бөгөөд ОХУ-ын гурван иргэн байсан юм.

Хоёр нь Таганрог хотын уугуул Екатерина болон Александр Поляковын гэр бүл, гурав дахь нь Тверийн харьяат, шүхрийн спортын мастер Сергей Вяликов нар байсан. Поляковын гэр бүл хоёул Сбербанкинд ажилладаг залуу хос байсан бөгөөд тэд амралтаараа дэлхийн улс орнуудаар аялах дуртай байжээ. Энэ удаад ч мөн адил амралтаараа Африкт аялж явсан байна.

Шүхрийн спортын мастер Сергей Вяликов 33 настай байсан бөгөөд тэрээр шүхрийн спортоор хичээллэхээс гадна агаараас гэрэл зураг, видео дүрс авдаг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж