Замын чанар муудсан гэсэн гомдол тавих нь ихэссэн хэмээн ОХУ-ын Замын хөдөлгөөний хяналт шалгалтын агентлагийн тэргүүн Олег Понарьин Даваа гаригт /2019.03.11/ "Милицейская волна" радиогийн ярилцлагад орохдоо хэллээ.
“Тодорхой тоо хэлж чадахгүй байна. Холбооны хэмжээнд ч ийм тоо баримт байхгүй. Гэхдээ манай байгууллагад ирж байгаа гомдлыг харахад лав гурав дахин гомдол нэмэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ийнхүү замын чанарт анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Мэдээж бүгд л аюулгүй, эвдрэлгүй замаар явахыг хүснэ” хэмээн тэр хэллээ.
Харин явган зорчигчдын зүгээс замын хөдөлгөөнийг сайжруулахтай холбоотой, гэрлэн дохионы үйл ажиллагаатай холбоотой гомдол ихэвчлэн ирүүлдэг байна.
Холбоотой мэдээ