Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэй Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын газар Их Талын Дуулиан ТББ-аас ес дэх жилдээ санаачлан зохион байгуулсан “Дуулиан 2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны хотын аварга шалгаруулах тэмцээний аваргын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.
Зургаан сарын турш явагдсан тэмцээн гурван үе шаттай байсан бөгөөд эхний шат өнгөрсөн аравдугаар сарын 18-нд эхэлж нийслэл хотын есөн дүүргийн 30000 гаруй тамирчин оролцсоноос гуравдугаар шатанд 184 багийн 1800 гаруй баг тамирчид аваргын алтан медалийн төлөө өрсөлджээ.
Нийт 40 сая төгрөгний шагналын сантай энэхүү тэмцээнээс Шилдгийн шилдэг тамирчин нэг, шилдэг тамирчин 33, гурван дасгалжуулагч, нэг шүүгч, нэг шилдэг менежер, 43 баг, нэг дүүргийн боловсролын хэлтэс, нэг дүүргийн БТСХороо, нэг шилдэг хөгжөөн дэмжигчидтэй сургуулийг шалгаруулсан юм.
Аваргын алтан медалийг “Хүчит чулуут” ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургуулийн баг шагналаа гардлаа.
Хөвгүүдийн 11 насны ангилалд
- Аваргын алтан медалийг “Хүчит чулуут” ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 79-р сургуулийн Шинэбаяр
- Шилдэг хаалгачаар 24-р сургуулийн Б.Агар
- Шилдэг тоглогчоор 5-р сургуулийн Мөнхжаргалан
Хөвгүүдийн 13 насны ангилалд
- Аваргын алтан медалийг Хас банк ивээн тэтгэгчтэй 40-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 40-р сургуулийн Дөлгөөнтэнгис
- Шилдэг хаалгачаар 24-р сургуулийн Чингүүн
- Шилдэг тоглогчоор 71-р сургуулийн Отгонбаатар
Хөвгүүдийн 15 насны ангилалд
- Аваргын алтан медалийг Худалдаа хөгжлийн банк ивээн тэтгэгчтэй 14-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 14-р сургуулийн Содбилэг
- Шилдэг хаалгачаар Оюуны Ундраа сургуулийн Тэлмүүнтамир
- Шилдэг тоглогчоор 58-р сургуулийн Мөнхтэмүүлэн
Хөвгүүдийн 17 насны ангилалд
- Аваргын алтан медалийг “I Concept” ХХК ивээн тэтгэгчтэй 20-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 20-р сургуулийн Тэмүүжин
- Шилдэг хаалгачаар 75-р сургуулийн Эрдэнэжаргал
- Шилдэг тоглогчоор 92-р сургуулийн Цолмонбаатар
Хөвгүүдийн 20 насны ангилалд
- Аваргын алтан медалийг МҮИС-ийн баг авсан юм.
Охидын 11 насны ангилалд
- Аваргын алтан медалийг Ард даатгал ивээн тэтгэгчтэй 107-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 85-р сургуулийн Болор-Эрдэнэ
- Шилдэг хаалгачаар 107-р сургуулийн Номин-Эрдэнэ
- Шилдэг тоглогчоор 107-р сургуулийн Сайнжаргал
Охидын 13 насны ангилалд
- Аваргын алтан медалийг Миг даатгал ивээн тэтгэгчтэй 92-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар Амгалан сургуулийн Есөнцацрал
- Шилдэг хаалгачаар 92-р сургуулийн Хонгорзул
- Шилдэг тоглогчоор 41-р сургуулийн Тунгалаг
Охидын 15 насны ангилалд
- Аваргын алтан медалийг 57-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 14-р сургуулийн Энхтэнгэр
- Шилдэг хаалгачаар 57-р сургуулийн Мишээл
- Шилдэг тоглогчоор 57-р сургуулийн Солонго
Охидын 17 насны ангилалд
- Аваргын алтан медалийг 41-р сургуулийн баг
- Шилдэг мэргэн буучаар 41-р сургуулийн Ундрах
- Шилдэг хаалгачаар 53-р сургуулийн Амартайван
- Шилдэг тоглогчоор Амгалан сургуулийн Энхтуул
Охидын 20 насны ангилалд
- Аваргын алтан медалийг МУБИС-ийн баг зүүсэн юм.
- Харин Шилдгийн шилдэг тамирчнаар 20-р сургуулийн тоглогч Тэмүүжин шалгарлаа.
"Хүчит чулуут" ХХК ивээн тэтгэгчтэй Д.Нанжид дасгалжуулагчтай 24 дүгээр сургуулийн 13 насны баг хүрэл медаль хүртлээ.
Шилдэг багууд шагналаа гардахаар жагсаж байна.
Шилдэг хаалгачаар "Хүчит чулуут" ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургуулийн Б.Агар шалгарлаа. Дасгалжуулагч багш Д.Нанжидын хамт.
Х.ХАТАН
Эх сурвалж: www.polit.mn