Израил улсын парламентын ээлжит сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Улс төрийн намууд сонгогчдын итгэл найдварыг олж авахын тулд чамгүй хичээл зүтгэл гаргаж байгаа бололтой. Сүүлийн хэдэн өдөр Израил улсын гудамж талбайд тус улсын топ улстөрчдийн дунд хуруугаа “гозойлгосон” зураг бүхий зурагт самбаруудыг хэн нэгэн байрлуулжээ.
“Тань руу дунд хуруугаа гаргадаг улстөрчдийг дахин битгий сонго” гэсэн тайлбартай уг самбарууд нь шинээр байгуулагдсан “Яшар” намын хийсэн зүйл гэнэ. “Дунд хуруу” компанит ажил цаашид ч давалгаалан үргэлжлэх болно. Сонгогчид бидний энэ ажлыг дэмжиж, хүлээлттэй байх болсон. Учир нь энэ бүгд үнэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдгээр улстөрчид иргэдээ хэзээ ч бодож байгаагүй” хэмээн тус намын төлөөлөл мэдэгдсэн байна.
Зурагт самбар дээр тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тэргүүтэй нөлөө бүхий хэд хэдэн улстөрчдийн зураг байгаа юм. “Яшар” нам Израилын томоохон хот дүүргүүдийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайд нийт 400 орчим зурагт самбарыг байрлуулжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ