УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэнэ | News.MN

УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР:

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлов.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /Ц.Цолмон/-д даалгасан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-12 202.126.89.36

Б.ЖАРГАЛСАЙХАН УГ АЛБАН ТУШААЛД ЯРИГДАХ ЮМ, ЭНЭ ҮНЭН ҮҮ? \nХЭРЭВ ТИЙМ БОЛ ТЭРЭЭР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ХУУЛЬ БУС СПИРТИЙН НАЙМАА ХИЙЧИХЭЭД ХАМТ ҮЙЛДСЭН УЯАЧ ЛХАГВАД ХЭРГЭЭ ТОХОЖ МУЛТАРСАН ТҮҮХТЭЙ. МӨН ЭНЭ НАСААРАА ШУНХЛАЙ-ИЙН БАТХҮҮГИЙН ТАЛД АЖИЛЛАЖ ЭРСЭН БАС Л ХЭН НЭГЭН ЭРХ МЭДЭЛТЭЭС ХАРААТ ХҮН ЮМ. \nЕР НЬ ХЭН НЭГЭН ЭРХ МЭДЭЛТЭН, НАМ ЭВСЛЭЭС ХАРААТ БУС БОЛОВСОН ХҮЧИН БАЙХГҮЙ БИШ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТОХИРОХ ХҮНИЙГ ОЛ!!!

Avatar

Зочин 2019-03-12 202.126.89.36

САЙД БАЙСАН БУУРАЛ ГАНСҮХИЙН АНГИЙН НАЙЗ, САХАЛ Э.АМАРБАТ ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЮМ УУ ОРЛОГЧ НЬ БОЛНО ГЭХ ЮМ, ЭНЭ ҮНЭН ҮҮ? ХЭРЭВ ҮНЭН БОЛ \nЭ.АМАРБАТ ЧИНЬ ТУХАЙН ҮЕИЙН ӨӨРИЙНХӨӨ ДАРГА Н.САНГАРАГЧАА, Н.СУНДУЙСҮРЭН НАРЫГ ТАГНАСАН, ЧАГНАСАН ГЭЖ ГҮТГЭЖ ШОРОНД ОРУУЛСАН, МӨН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР МӨН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРЫГ ШОРОНД ХИЙСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ. МЭДЭЭЖ ЗАХИАЛГААР ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ ХҮН ЦААШИД Ч ХЭН НЭГНИЙ ЭРХ АШГИЙН ХҮРЭЭНД ҮЙЛЧЛЭХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ, УГ СУУДАЛД ҮЛ ТОХИРОХ ХҮН!

Avatar

Ждү 2019-03-12 202.126.89.36

ЖДҮ бүр жирийн сэдэв болсон уу? Яаран шийдэх асуудал биш үү? \nГадааа бороо орж байна дарга аа,\nОрж л байг уу? \nМанай намынхан ждү идэж л байна дарга аа, идэж л байг уу?

Avatar

нэр төр 2019-03-12 49.0.147.37

үндэсэн хууль хэзээ ярих юм бээ

Avatar

Зочин 2019-03-12 103.206.195.163

ЭДҮ-гээ яриач

Avatar

БАТ инженер 2019-03-12 103.206.195.163

ЖДҮ-гээ ярихгүй юм уу

Avatar

Зочин 2019-03-12 202.131.245.243

Хулгай Хөгжлийн Банкыг ярина.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж