АНУ үлдсэн дипломатуудаа Венесуэлээс эргүүлэн татна | News.MN

АНУ үлдсэн дипломатуудаа Венесуэлээс эргүүлэн татна

АНУ үлдсэн дипломатуудаа Венесуэлээс эргүүлэн татна

АНУ үлдсэн дипломатуудаа Венесуэлээс эргүүлэн татна

Венесуэлийн нийслэл Каракас хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй үлдсэн ажилтнуудаа энэ долоо хоногт багтаан эргүүлэн татна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр /2019.03.11/ мэдэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, тус улс хоёр хуваагдан улс төрийн үймээн дэгдээд байгаа билээ. АНУ тэргүүтэй барууны улс орнууд Хуан Гуайдог тус улсын албан ёсны Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч, үүний дараа Николас Мадуро АНУ-тай дипломат харилцаагаа таслан, тус улсын дипломат ажилтнуудыг нэн даруй улсаасаа гарахыг шаардаж байсан юм.

Хуан Гуайдо АНУ-аас хүмүүнлэгийн тусламж хүсч, харин Мадуро АНУ-аас ирсэн хүмүүнлэгийн тусламжийг улс оронд нь үймээн самуун өдөөх зэр зэвсэг байгаа хэмээн хил давуулахгүй байх бүх арга хэмжээг авч, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хиллэдэг хилээ хүртэл хаагаад байгаа билээ. Мөн өнгөрөгч долоо хоногт Венесэулийн хамгийн том цахилгаан станцад саатал гарч, улс орон даяар тоггүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа ба Мадуро үүнд мөн л АНУ-ыг буруутгаж, террорист ажиллагаа хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж