УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна.
Уг хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэж байгаа ажээ.
Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуультай холбогдуулж мэдээлэл хийсэн байна.
Ажлын хэсгийн хувьд УИХ-ын сонгуулийг одоогийн хувилбараар буюу 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдох хувилбараар явуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Одоо гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж, саналаа хэлж буй юм байна.
Г.ДАРЬ