Энэ хүмүүнийг Баясгалангийн Энхбаатар гэдэг. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд гарсан ослын голомтод ажилласан аврагчдын нэг юм.
“Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа аврагч гэдэг маш сайхан буянтай мэргэжил. Хэцүү, хүнд нөхцөл байдлаас хүний алтан амь аврах тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Бид чинь тангараг өргөсөн албан хаагчид шүү дээ” хэмээн өгүүлэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч Б.Энхбаатарын яриаг хүргэе.
-Б.Энхбаатар хэдэн жил Онцгой байдлын албанд ажиллаж байна вэ. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Энхбаатар гэдэг. Одоо 30 настай. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Би Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчаар ес дэх жилдээ ажиллаж байна. Налайх дүүрэгт арван жилийн сургуулиа төгсөөд, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд токарьчин мэргэжлээр суралцаж төгссөн. 2012 онд Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангид “Аврагч авна” гэсэн зарын дагуу бүртгүүлж, ажилд орж байлаа. Налайх дүүргийн Уул уурхайн аврах анги 2014 онд Онцгой байдлын ерөнхий газартай нэгдэж, өнгөрсөн жилээс тус газрын Үндэсний аврах бригадад харьяалагддаг болсон юм. Манай ангийн аврагчид улсын хэмжээнд буюу 21 аймагт гарсан бүх уул уурхайн ослын голомтод очиж ажилладаг.
-Таны гэр бүлд Онцгой байдлын албанд ажилладаг хүн бий юу?
-Манай гэр бүлд Онцгой байдлын албанд ажилладаг хүн байхгүй. Би өөрийн сонирхлоороо аврагч болсон юм. Аврагчаар ажиллах хугацаандаа амьдралын ханьтайгаа учирсан. Эхнэр маань нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн гал унтраах 28 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажилладаг. Түүнийг маань А.Уранчимэг гэдэг.
“Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүллээ. Анх ослын дуудлага ирэхэд жижүүрээр ажиллаж байсан гэсэн үү?
-Би өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд ангийн жижүүрээр ажиллаж байсан юм. “Эко Алтан Заамар" компанийн уурхайд осол гарлаа” гэсэн ослын дуудлага хүлээж авсан. Аврагчид маань хувцас, техник хэрэгслээ бэлдээд, тэр шөнөдөө онгоцоор нисэж, ослын голомтод очсон. Осол гарсан “Эко Алтан Заамар” уурхай Налайх дүүргээс 280 орчим километрын зайтай л даа. Аврагчид ослын голомтод шөнө очсон учраас өглөө эртлэн аврах ажлаа эхлүүлсэн. Хөрсний нуранги үүссэн учраас ус ихтэй, шавартай байсан. Тиймээс аврагчдын хувьд гараар аврах, эрэн хайх ажиллагааг явуулах ямар ч боломж байгаагүй. Техник тоног төхөөрөмж ашиглан аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн.

-Аврагчид хүний амь эрсдэх магадлалтай аюултай нөхцөлд ажиллаж, дөрвөн иргэний цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч чадлаа?
-Үндэсний аврах бригад дотроо усчин аврагч, уул уурхайн аврагч гэж тусдаа ангитай. “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайн ослын эрэн хайх ажиллагаанд манай бригадын найман усчин аврагч шумбалт хийж, маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид ээлжлэн хүйтэн мөстэй, шавартай усанд шумбалт хийж байсан. Харин уул уурхайн аврагчдын хувьд нуранги унахаас сэргийлэх, багаж техникээр тусалж болох ажлыг гүйцэтгэсэн. Биднийг ажиллаж байхад хөрсний нуранги үүссэн уурхайн гурван талын хана хэсэг хэсгээрээ нурж байсан. Бас эсрэг талын хананаас нь ус шүүрч байсан.
Манай удирдлагууд аврах ажиллагааны нарийн төлөвлөгөө боловсруулж, тэнд ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл авч, усыг нь хааж ажилласан. Төлөвлөгөөний дагуу аврагчид анхны цогцсыг гуравдугаар сарын 2-ны өдөр 19.04 цагт харанхуйд шумбалт хийж олсон. Усчин аврагч маань зургаан метрийн гүнд шавартай усанд шумбалт хийж, 40 минут орчмын дараа цогцсыг олж, гаргаж ирсэн. Харин дөрөв дэх ажилтны цогцсыг эксковаторын кабин дотроо байгаа гэж тооцоолж хайсан. Эксковатор нь харагдахгүй зөвхөн гинж нь л гарчихсан байсан. Тэгээд аврагчид “Энд байгаа даа” гээд эксковаторын шанагаар ухтал кабин дотроос олсон. Хэрвээ дөрөв дэх цогцос кабин дотроо байгаагүй бол эрлийн ажиллагаа бас хэд хоног удаашрах байсан.
-Уул уурхайн ослоор амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрээс аврагчидтай уулзсан уу?
-Ослоор амь насаа алдсан ажилтны ар гэрийнхэн бидэнтэй уулзах хүсэлтэй байсан ч эрэн хайх ажиллагаа хийж байгаа учраас голомтод ойртож болохгүй. Бид ч аврах ажиллагаа хийж, гүйцэтгэсний дараагаар тус компанийн ажилчдын байрладаг гэрт тав таваараа хонож байсан. Хамгийн сүүлд дөрөв дэх ажилтны цогцсыг олж, хүлээлгэж өгсний дараагаар ах, эгч нар нь ирж “Та бүхэнд баярлалаа. Дүүгийн маань цогцсыг бүрэн бүтэн гаргаж өгсөнд маш их баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.
-Зориулалтын хувцас, хэрэгсэл хүрэлцээтэй байв уу?
-Усчин аврагчдын усны хувцас шумбалт хийх явцад мөсөнд цохигдож урагдах тохиолдол гарсан. Ослын голомтод зориулалтын шумбалтын хувцас хэрэгсэл тун цөөн байсан. Усчин аврагчид маань нойтон хувцсаа ээлжлээд л өмссөн. Хүйтэнд нойтон хувцсаа хатааж чадахгүй, хүнд нөхцөлд ажилласан гэдгийг дахин хэлмээр байна.
-Ил уурхайн ослын голомтод Онцгой байдлын 250 албан хаагч ажилласан гэсэн үү?
-Аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан зэрэг байгууллагуудаас нийт 250 гаруй албан хаагч ажилласан. Харин Онцгой байдлын газраас 36 албан хаагч ес хоногийн хугацаанд ажилласан. Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангиас гэхэд 20 гаруй албан хаагч ажилласан. Мөн “Эко Алтан Заамар” компанийн бүх тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна жолооч, оператор, усны насосчин гээд аврах ажиллагаанд бүх л хүмүүс өдөр, шөнөгүй сайн ажилласан.

-Аврагч та бүхэн уул уурхайн ослын дуудлагаар олон хоногоор, амь насаа дэнчин тавьж ажилладаг. Гэр бүлийнхэн нь санаа зовж, хүлээн суудаг байх даа?
-Уул уурхайн аврах ангийн аврагчид уул уурхайн осол аваарийн голомтод очиж ажилладаг. Заримдаа хөдөө орон нутагт олон хоногоор, ямар ч холбоогүй явна. Ээж, аав маань хоёр жилийн өмнө бурхан болсон юм. Эхнэр маань “Намайг болгоомжтой ажлаа хийгээрэй” гэж захиж, утсаар холбоо барина. Манай хоёр охин намайг дуудлагаар явахаар “Аав хүн аврахаар явсан юм уу” гэж ээжээсээ асуудаг гэсэн. Ажлаа дуусгаад, гэртээ ирэхээр охид маань “Аав аа, та хүнээ аварчихсан уу” гээд л гүйлдээд ирдэг дээ. Аврагчдын эхнэрүүд маань ойрхон ажиллавал хоол унд хийж, бидэнд үйлчилдэг.
Налайх дүүрэгт бичил уул уурхайн компаниуд үйл ажиллагаа их явуулдаг. Тэр ч утгаараа дүүрэгтээ уул уурхайн ослын дуудлагаар их ажиллана. Саяхан Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд осол гарч, гурван хүн нас барсан.
-Онцгой байдлын албанд ажиллах хугацаандаа хэчнээн хүний амь аварсан бэ?
-Би есөн жилийн хугацаанд 300 гаруй дуудлага хүлээн авснаас 100 гаруй иргэний амь насыг аварсан байдаг юм. Мөн “Шударга журам” медаль, Онцгой байдлын албаны төлөө-3 зэргийн тэмдэг, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэг, Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнуулж байсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд мэргэжлийнхээ сайхнаас хуваалцахгүй юү. Хүний алтан амь аварна гэдэг их буян биз?
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа аврагч гэдэг маш сайхан буянтай мэргэжил. Хэцүү, хүнд нөхцөл байдлаас хүний алтан амь аврах тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Бид чинь тангараг өргөсөн албан хаагч шүү дээ. Аврагч бид амьд ч бай, бурхан болсон ч бай хүнээ аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсний дараа л сэтгэл уужирдаг. Мөн олон хоног бие биеэ дэмжиж, тусалж ажилласан нэгнээ хүндэтгэнэ. Ер нь л аврагчид байнгын бэлтгэл сургуулилт хийж байдаг. Усчин аврагчид гэхэд томоохон гол, нууранд очиж сургуулилт хийдэг.

1 2019-03-13 202.179.11.236
Энэ цаг үеийн эгэлгүй баатарууд юм даа аврагчид.
АК 2019-03-13 103.9.90.130
МУНДАГ ЗАЛУУСТАА АМЖИЛТ, НИЙГМИЙГ ХАМАРСАН ГАМШИГ ДЭЭР АЖИЛЛАСАН ЗАЛУУСЫГ МОНГОЛЫН ТӨР УРАМ ӨГЧ, ҮНСЭЭЧ ЭЭ, ТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ТАНД ЧБАС АЖЛЫН АМЖИЛТ, БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ, ЭНЭ АВРАГЧ НАРААР
АК 2019-03-13 103.9.90.130
ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БӨГӨӨД БАХАРХАЛТ БААТРУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ, МОНГОЛ ТӨР ХУРДАН ҮНСЭЭЧ ЭЭ, НИЙГМИЙГ ХАМРСАН ТОМ ГАМШИГ ДЭЭР ОЛОН ХОНОГ АЖИЛЛАСАН ЭНЭ АВРАГЧ ЗАЛУУСИ МАШ ТОМ УРАМ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ,,, ТАНД БАС АЖЛЫН АМЖИЛТ,,,
Зочин 2019-03-13 43.228.130.186
хэр баргийн эр хүний хийж чадах ажил биш. жинхэнэ мундаг залуус. та нараар бахархаж байна.
Зочин 2019-03-13 122.201.22.176
Цолын нэмээр бндаа цэргиын баяраа саыхан тэмднглээрэй
Зочин 2019-03-13 103.212.118.40
Thank you we salute you
Зочин 2019-03-13 103.229.176.130
хир баргийн хүн хийж чадах ажил биш шүү дээ
Зочин 2019-03-13 66.181.176.32
БАХАРХМААР САЙХАН ҮЙЛ ХИЙЖ ЯВАА МУНДАГ ЗАЛУУ БАЙНА. БИД ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛҮҮДЭД ХАНГАМЖ БУСАД БОЛОМЖУУДЫГ НЭМЭГДҮҮЛБЭЛ ИХ ЗҮГЭЭР БАЙГААМ ДАА
зочин 2019-03-13 64.119.21.59
Самсаа шархирсан ярилцлага болжээ. Амиа дэнчин тавьж, нийгмийн сайн сайханы төлөө залуу нас, халуун цусаа зориулж буй залуучууддаа, ар гэр, гэргийд нь талархаад баршгүй. Энэ нийгмийн бүх л ачааны хүндийг эд үүрч байна даа.
Зочин 2019-03-13 202.179.27.206
би энэ хэдийг ерөөсөө ойлгохгүй гал унтраах гэж, хүн аврах гэж ийм ажилтай болсон байлгүй дээ. Тэгээд ажилдаа ороод цалин мөнгөө аваад хийх ёстойгоо хийгээд яваачдээ ядаргаатайн
зочин 2019-03-13 202.131.230.238
чи энийг угшаад ядарч байгаа бол эд ямар нөхцөлд ядарлаа гэхгүй байна даа, чам шиг нялцгай биетнүүд бол юу чадах вэ дээ
30 ЖИЛ ШҮҮГЧ ХИЙСЭН Б.ДОРЖ 2019-03-13 79.86.19.19
Алтан амь гэх боловч мөнгөөр үнэлдэггүй. Хохирогч гэрбүл хүүхдэддээ хөдөлмөрлөөд туслах байсан мөнгө, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ,мэрэгжил эзэмшихэд зарцуулах байсан мөнгө гээд бүгдийг тооцоод амийг хохироосон буруутай этгээдүүдэд ялаас гадна мөнгөн торгууль оногдуулж заавал төлүүлж хохирлыг барагдуулдаг хатуу хуультай болох ёстой., Энэ тохиолдолд гэхэд уурхайн эзэн, захирал,, аюулгүй байдАл хариуцсан дарга, мэрэгжлийн хяналтын газрын мэрэгжилтэн нараар тэр олон саяыг төлүүлэх ёстой.
Зочин 2019-03-13 202.9.43.185
Зөв зөв ингэхгүй бол ямар ч хариуцлага гэж алга. Шуналын нүдэнд нь алт мөнгө 2 л харагдахаас өөр юм харагдахгүй
Зочин 2019-03-13 66.181.165.160
САЙХАН БУЯНТАЙ АЖИЛ, ТА НАР МУУ ҮГЭЭР УГТАХААС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ НЬ ӨӨРӨӨ ИХ ЗОРИГ ШҮҮ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
bodol 2019-03-13 192.82.66.219
ern bol tiim buyantai ajil, gehdeee busad buh ajil buyantai niigemd tustai baidag um shuu. harin mergejlee songohdoo zorig gargasan gej yu l bol. bodit baiya tegeh uu? hecuu ajil munuus mun. gehdee uuriin chin bichij baigaag harhad zugeer l hii hooson emots l baina. hun amidarhyn tuluu ajil hiideg bolhoos zorigloj gedeg bol yu l bol bas zaluu baihdaa songohdoo zorigloj hiideg gej. harin husch muruuduj bol songoltoo hiideg bh.
Зочин 2019-03-13 66.181.165.160
Энэ сайхан залуу 100 гаруй хүний алтан амийг аварсан байхад дээд байгууллага нь ердөө л Жуух өгч урамшуулсан байх жишээтэй. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг сайн барьж гүйснийхээ төлөө ОБЕГ-т очоод хурган даргаас авхуулаад ОБЕГ-ын дарга, хурандаа болж байна. Цалин хагмаж эдэлхийн зэрэгцээ бөөн нэмэгдэл цалин авсаар… энэ шударга явдал мөн үү. Ичих булчирхай байдаг бол зүгээр л тэр хурандаа гэсэн цолоо өгчих тэгэх үү.
Зочин 2019-03-13 202.70.38.18
ХҮн аврах бол хамгийн том буян. Гэхдээ асуудлаа салгаж ойлго, аварагч хүн удирдагч байж чадах албагүй. Монголд нүүрэлсэн эмгэнэл бол сайн ажилчдаа компаниуд болон төрийн эхэндээ хэт дээшлүүлээд сүүлдээ ажил хийх чадамжтай хүнгүй болчдог. Сайн гүйцэтгэгч болон удирдагчаа ялгаж салгаж суръя андуудаа
kkk 2019-03-13 192.82.66.219
uuchlaarai bi law gaviya gej harahgui baina. ajilaa hiigeed l tsalin awaad l yawj baigaa jiriin l neg zaluu baina. herwee unheer ayultai baidag bol uur um hiih songoltn ene hund baigaa. tegeed l hunii tuluu amidardag eum shig durslel gargah um. yag unendee 00 tsewerlej baigaa hun ch yalgaagui ajilaa hiigeed busdad tus bolool yawj baigaa!!! niigemd hun bur uuriin huvi nemree oruuldag l gesen sanaa um. burkkhan bolj jujigleel yahyn be? ajila sain hiij baigaa hun buree hundel…
Suman 2019-03-13 182.160.34.219
Hen jujiglesen yum zugeer l setguulchiin asuultand n l hariulsan baina erguu har dagzaa?Cham shig yumnuudaas bolj ene uls hugjihgui baina medev uu?!!!Chi bol hunii amiig avrah baitugai hund tus bolj ch chaddaggui saihan ch ug helj medehgui arilsan dotortoi bird baina daa
kkk 2019-03-13 192.82.66.219
bi chamaig medehgui. gehdee chi minii bichij baigaag oilgoh hemjeenii hun bish gedegt bi ergelzehgui. bi olon hunii amidarlyg daaj, shudrag hudulmuruur amjiltand hursen hun. urdah ajilaa sain hii, ger buliinhaa umnu hariutslagtai baih l um shuu dee.
Зочин 2019-03-13 202.126.89.80
Bbb
Мундаг бас дахин мундаг гэхээс өар юү гэхэв дээ Хмжилт 2019-03-13 66.181.160.1
Хаш
Мундаг бас дахин мундаг гэхээс өар юү гэхэв дээ Хмжилт 2019-03-13 66.181.160.1
Хаш
Өндөр цалинтай ажллуулах хэрэгтэй 2019-03-13 66.181.190.16
Аюултай хэцүү ажил юм байна
Зочин 2019-03-13 103.212.116.239
Мундаг эрэлхэг залуучуудаараа үнэхээр бахархаж байна. Онцгойгийхны нийгэм асуудалд онцгой анхаарахаас гадна өндөр цалин өгөх хэрэгтэй байнаа
Зочин 2019-03-13 150.129.140.59
naizihaa ger bvld az jargal hvsie vnheer mundag shvv
Зочин 2019-03-13 122.201.24.74
Мундаг залуучууд бнаа. Амьдралд нь баталгаа болох зүйлээр л шагнах хэрэгтэй дээ. Мөнгөн шагнал.
иргэн 2019-03-13 103.14.36.6
Энэ залуучуудыг орон сууцаар хангаачээ . Амьдралд нь хэрэг болохгүй шагналаар яах юм бэ. Ер нь онцгой бхйдалд ажилладаг бүх аврагч залуучуудад нь бүгдэд орон сууц хотхон барьж өгөх хэрэгтэй шүү дээ. Заавал үхсэн хойно нь өгдөгөө болимоор юм даа. Амжилт хүсье залуучуудаа.
ANY EMEE. 2019-03-13 172.58.35.226
Onthgoigiixond dejureec n exleed darga caid nart n xotxon baiguulj xangamjiig xaramgui xairlaxad bolomjtoi gedgiig irgen xunii xuvid canal neg b.na ami avaraxin toloo oorii biee zoriulj baigaa tul …Art tumen mini tand nadad yu toxioldoxiig b** med…Zaluuc bolon onchgoigiin bux calbariin ajil chiddaa amjilt eruul enxiig xucie. Bayrlalaa. A. H. U-cad cuugaa emee n ta nartiig mini tenger burxan orshooj xairlaarai.
Зочин 2019-03-13 203.91.116.119
Хэдийгээр үүрэгт ажлаа хийж байгаа ч гэсэн энэ хүмүүст урам өгч, шагнаач ээ. Гэхдээ мөнгөн шагнал
Зочин 2019-03-13 66.181.178.45
Орчин цагийн баатрууд шүү.Ажлын амжилт,аз жаргал хүсье!
Зочин 2019-03-13 66.181.164.29
Uneheer mundag