Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Аико Чихиратай танилц. Тэр японоор чөлөөтэй ярьдаг, кимоно өмсдөг. Тэр хүмүүстэй мэндчилж, хүссэн мэдээллийг нь өгдөг.

Гэхдээ Аико хүн биш. Тэр бол робот. Бүр сүүлийн үеийн шинэ загварын андройд робот.

Түүнийг алдарт Тошиба компани бүтээсэн ба Nihonbashi их дэлгүүрт ажиллаж эхэлжээ.

Түүний үс нь яг л жинхэнэ мэт тайрмал үстэй, силиконоор хийсэн цайвар арьс, хөдөлж, анивчих нүд, хөдөлгөөнтэй нүүр, ярих үед ам нь ангайдаг гээд энэ робот хүнтэй тун адилхан гэнэ. Робот гараараа дохиж занган, толгойгоо эргүүлэн, дохидог юм байна.

Тошиба компанийнхны мэдээлснээр Айко Тихираг бүтээхэд 10 сар зарцуулсан бөгөөд одоо тус компанийнхан илүү сайжруулсан хоёр загвар дээр ажиллаж байгаа гэнэ.


 

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж