Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын зоосон мөнгө гаргажээ. 25 грамм жинтэй 925 сорьцын мөнгөн зоос 500 төгрөгийн номинальтай аж. Тус зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одон зэргийг дүрслэн оросоор “70 лет Великой Победы” гэж бичжээ. Дурсгалын энэхүү зоосон мөнгийг ердөө 2500 ширхэг үйлдвэрлэсэн юм байна.
Т.АНУ