Б.Хонгорзул өсвөрийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Б.Хонгорзул өсвөрийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Б.Хонгорзул өсвөрийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Өсвөр үеийн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсаар байна.

Монгол улсаас үндэсний шигшээ багийн хоёр эмэгтэй тамирчин дасгалжуулагч Х.Одхүү, Ч.Март /”Алдар” спорт хороо/ нарын удирдлага дор оролцож байгаа. Өчигдөр охидын 59 кг-д Б.Хонгорзул өрсөлдөж, огцомоор 74 кг, түлхэлтээр 100 кг, нийлбэрээр 174 кг-ыг өргөж шагналт тавдугаар байр эзэллээ. Энэ жинд нийт 13 орны тамрчин өрсөлдсөн бөгөөд Египет, Мехсикийн хоёр тамирчин медалын тавцанд зогсчээ. Б.Хонгорзулын ард АНУ, БНХАУ, Турк зэрэг орны тамирчид орлоо.

Энэ жил 17 настай Б.Хонгорзул “Алдар” спортын хорооны тамирчин, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолборын сургуулийн сурагч бөгөөд дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор оролцлоо. Түүний хувьд энэхүү тэмцээнд явахын тулд хувиасаа долоон сая төгрөгийн зардал гарган явжээ. Гэхдээ ДАШТ-д оролцож, медалын төлөө өрсөлдөх өрсөлдөөнийг үзүүлсэн Б.Хонгорзулд том амжилт байгааг энэхүү тэмцээнээр харууллаа.

Өнөөдөр манай тамирчин ОУХМ Г.Энэрэл 71 кг-д өрсөлдөх бөгөөд түүний дасгалжуулагчаар Х.Одхүү ажиллаж байна.

Мөн өсвөр үеийн ДАШТ-д олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчээр ажиллаж байна.

Б.Хонгорзул дасгалжуулагч Ч.Мартын хамт. /"Алдар” спортын хороо, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолборын сургууль/
Өсвөр үеийн хүндийн өргөлтийн ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын баг. Шүүгч Л.Одгэрэл, дасгалжуулагч Х.Одхүү, Ч.Март , тамирчин Б.Хонгорзул. 2019.03.11
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж