Л.Эрдэнэчимэг “бенз”-ээ зарсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг “бенз”-ээ зарсан уу?

УИХ дотор баян, тарганаа гайхуулж байгаад олны доог болсон нэгэн эмэгтэй гишүүн бий.

Үг, үйлдэл болгон нь өөрийг нь онигоонд оруулдаг Л.Эрдэнэчимэг бүсгүй ердөө жилийн өмнө “Машин авсан чинь запас дугуй алга.

Яагаад гэсэн чинь дугуй нь хагардаггүй юм гэнэ бенз s500”, “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй” гэх мэтчилэн жиргэж байсан. Бүр болоогүй саарал ордны улстөрчдөд ганган бензээрээ гайхуулж байсан удаатай.

Харин тэрбээр, эдийн засгийн хямралд өртөөд бензээ зарсан уу, эсвэл Л.Эрдэнэчимэг бүсгүй хүний юмаар хүүдэгнэж байсан уу, ямартай ч Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэдгээ цагаан цаасан дээр том хараар бичсэн байна.  

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан ангийнх нь зарим гишүүд Л.Эрдэнэчимэг өнөөх бензээ яагаа вэ гэж өөр хоорондоо сэм сурагласан гэх.  

Үнэхээр эрхэм гишүүн  тансаг зэрэглэлийн ганган машинаа чухам яасан болоод хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй юм бол.

 М.ЯЛАЛТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж