Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн (David Beckham) хүү Брүклин Бекхэм (Brooklyn Beckham) өнгөрсөн 17-ны өдөр өөрийнхөө инстаграм хуудсандаа богинохон хэмжээний бичлэг байрлуулсан нь хит болоод байна.
Тус бичлэгт Брүклин “Өнөөдөр ээжийн маань төрсөн өдөр” хэмээн Викториа Векхэмийн 41 насны төрсөн өдрийг хэлснээр эхэлнэ. Түүний араас “гарах цаг болсныг хэлэх аавынх нь хоолой сонсогдох бөгөөд Брүклин “ойлголоо” гэсэн ба “эцэст нь миний дагагч нар сая хүн боллоо” хэмээн хэлжээ.
Яг тэр мөчид Дэвид Бекхэм хүүгийнхээ бичлэгт оролцон “миний дагагч 52 сая” хэмээн хэлсэн ба аавынхаа хэлсэн үгэнд Брүүклин гайхсан бас гутарсан байдалтай харан хэлэх гэж байсан үгээ дуусгаж чадалгүйгээр бичлэгээ дуусгажээ.
Бекхэмын гэр бүлийн хөгжилтэй бичлэг олон нийтэд цацагдсан даруйдаа маш их үзэгдсэн байна.
Б.БИЛГЭЭ