Өвөрхангай, Баянхонгор аймагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Өвөрхангай, Баянхонгор аймагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Өвөрхангай, Баянхонгор аймагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцооны төв" ТӨХХК, МХБ-ийн гишүүн компаниуд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор аймгуудад  2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 3 дугаар сарын 8-ний өдрүүдийн хооронд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 2,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

МХБ нь 2018-2019 онд нийт 11 аймагт тус арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байгаа бөгөөд цаашид Монгол Улсын бусад 10 аймагт уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж