&#34Single lady&#34-гийн II ангийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

&#34Single lady&#34-гийн II ангийг бүтээнэ

"Чоно сүлд" киноны найруулагч Жан Жак Анно өнөөдөр манай улсын кино уран бүтээлчидтэй уулзаж, кино урлагийн хөгжил, дэлхийн зах зээлд гарах боломжийн талаар уран бүтээлчид санал солилцсон юм. Энэ үеэр жүжигчин Г.Ундармаагаас уран бүтээлийнх нь талаар цөөн асуултад хариулт авлаа.  

-Таны хувьд кино урлагт мөн хүч сорьж яваа. Манай уран бүтээлчдийн зүгээс дэлхийн зах зээлд гарах хүсэлтэй байгаагаа Холливудын найруулагчид багагүй илэрхийлж байна. Ер нь уран бүтээлчдэд ямар бэрхшээл байна вэ?

-Миний хувьд продюссероор ажиллаж байгаа. Кино хийхэд хамгийн чухал нь зохиол мөн санхүүжилт шүү дээ. Кино бүтээлээ гэхэд зардлаа буцаан олохгүй нь цөөнгүй байна. Ивээн тэтгэгчийг олоход маш хэцүү байдаг. Гэтэл гадаад орнуудад бол ивээн тэтгэгчийнхээ нэг бүтээгдэхүүнийг жишээлбэл утсыг нь барьж тоглох төдийд л компаниас мөнгийг нь шийдвэрлэчихдэг. Гэхдээ манай уран бүтээлчид хэцүү гэлтгүй, тал тал тийшээ чих тавин, судалгаа хийгээд яваад л байна. Явсны эцэст амжилт олох байх гэж боддог доо.

-Таны саяхан продюссерлэсэн "Тютю" багагүй амжилт дагуулсан. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Дахин кинон дээр ажиллах гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Одоо гурав дахь киноныхоо зохиолыг бичих ажилд ороод явж байна. Кино маань инээдмийн жанрын буюу "Single lady 2" киноны зохиол бичигдэж байгаа.

-Хэзээ нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох вэ?

-Яг хэзээнээс гарах нь одоогоор тодорхойгүй байна. Нэлээд том багаар өндөр түвшний кино хийхээр ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж