Дэлхийн хамгийн цэвэр агаартай таван орны гуравт Европын гурван орон орсон байна. Жагсаалтын нэгдүгээрт Финлянд нэрлэгдсэн бол түүний араас Исланд, Эстони, Швед болон Австрали жагсчээ. "Green peace" Олон улсын байгаль орчны байгууллага болон компьютерийн программ хангамж хөгжүүлэгч "AirVisual" компанийн хамтран явуулсан судалгаанд дэлхийн 73 орон хамрагдсан байна.
Шинжээчид улс орнуудын агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж хэмжээг тооцон авч үзжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд хамгийн аюултай, агаар бохирдуулагчийн нэг бөгөөд маш бага хэмжээтэй (2.5 микрон диаметр бүхий – хүний үснээс 24 дахин бага), амьсгалын зам руу гүн нэвтэрч, биед тархсанаар харшилтай болох цаашлаад хорт хавдар тусах эрсдэл дагуулдаг.
Мөн судалгаагаар Бангладеш, Пакистан, Энэтхэгийн агаарын чанар хамгийн муу болох нь тогтоогджээ. Европын хойд нутгууд уламжлал ёсоор дэлхийн цэвэр агаартай орнуудыг тэргүүлсээр байгаа юм. ДЭМБ-ын судалгаагаар, өнгөрсөн жил Финлянд улс нь дэлхийн цэвэр агаартай орнуудыг тэргүүлсэн бол түүний араас Эстони, Швед, Норвеги, Исланд улсууд жагсчээ.
Эх сурвалж: Euro pulse
Холбоотой мэдээ