UFC-ийн хөнгөн жингийн аварга Ирландын тулаанч Конор Макгрегорыг хүний эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн хэрэгт буруутган АНУ-ын хууль сахиулагчид өнөөдөр /2019.03.12/ баривчилжээ.
Тодруулбал, тамирчинг орон нутгийн цагаар 17:30 цагийн үед АНУ-ын “Fontainebleau Miami Beach” зочид буудлаас гарч явахад нь нэгэн эр түүний зургийг авахаар завдсан байна. Гэтэл Конор түүний утсыг булаан авч, газар шидэн дэвсэлж эвдлээд гарт нь атгуулаад яваад өгсөн гэнэ. Хохирогчийн гар утас 1,000 орчим ам.долларын үнэтэй байжээ.
Тэрбээр өмнө нь ч мөн хэд хэдэн зодоон цохион, танхайн хэрэгт холбогдож байсан юм. 2018 оны дөрөвдүгээр сард UFC-ийн тамирчид сууж байсан автобус руу тэргэнцэр шидэн танхайрч улмаар цонхыг нь хагалан дотор байсан тамирчдыг багагүй бэртээсэн хэрэг гарсан. Түүний танхайрсан шалтгаан нь сайн найзыг нь рингнээс гадуур Хабиб Нурмагомедов дээрэлхсэн гэнэ. Ингээд мөн л баривчлагдаж Нью Йорк хотын дүүргийн шүүх хурлаар орсон Конор 50 мянган ам.долларын батлан даалтаар суллагдсан байна. Үүний дараа өнгөрсөн оны аравдугаар сард Оросын тамирчин Хабиб Нурмагомедтой хийсэн тулааны дараа олныг хамарсан зодоон цохионд оролцсон хэрэг нь ихээхэн шуугиан тарьсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ