“Эрдэнэс Тавантолгой” ХК өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон ажилтнууд нь уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал,

УИХ-ын 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу компанийн нэгжийн нийт удирдлагууд болон ажилтнууд нь өчигдрөөс буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар өглөө 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана гэжээ.

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш өсөлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэрийг УИХ-аас  гаргаж, тогтоолын төсөл өнгөрөгч долдугаар сард  баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм.  Тогтоолын төслийн хэрэгжилтийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар, 26-нд УИХ-ын чуулганд танилцуулахаар төлөвлөж байсан ч улс төрийн тогтворгүй байдлаас үүдэж хойшлогдсон.

Ажлын хэсэг алдаа гаргах эрхгүй  гэдгийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тодотгосон юм. Тиймээс  дөрвөн үе шаттайгаар  зөвлөхүүдийг ажиллуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж