Алга болсон гурван настай охиныг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Алга болсон гурван настай охиныг олжээ

Алга болсон гурван настай охиныг олжээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд гурван настай охин Э өчигдөр /2019.03.11/ алга болжээ. Тодруулбал, охин өчигдөр 21.00 цагийн үед хамаатны айл болох Б-ийн гэрээс гараад сураггүй алга болсон байна.

Охиныг алга болсныг мэдсэн гэр бүлийнхэн нь цаг алдалгүй аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар охиныг мөн өдрийн 22.50 цагт олжээ. Охины гэр бүл сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 14 км- Зүүн сайрын-Ам гэх газар амьдардаг бөгөөд охиныг гэрээсээ баруун зүгт  хоёр км-т байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Э.БУРАМ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж