Хар галуу агнаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Хар галуу агнаж эхэлжээ

Архангай аймгийн Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн Цагаан нуурын Дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэжээ.

Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Цаашид хар галууг өсч торнисны дараа бус өндөг байхад хагалах маягаар ангаахай болохоос нь өмнө түүж устгах нь илүү гэж үзсэн байна. Оросууд, буриадуудын туршлагаас харахад 2-3 жил дараалан устгал хийхэд хар галуу өөрсдөө дайждаг ажээ.

Нэгэн шувуу судлаачийн ажигласнаар Хөвсгөл аймаг Дархадын хотгорын гол нууруудад жилд 6000 орчим хар галуу нүүдэллэн ирдэг ба нэг галуу өдөрт багадаа хоёр загас иддэг аж. Ингэж тооцвол өдөрт 12 000 ширхэг /таван тонн орчим/ загас идэж, зуны гурван сард 400 орчим тонн загас идэж устгаж байна гэж үзжээ. Иймээс нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, жуулчдын үнэтэй бүтээгдэхүүн, нутгийн /унаган/ ховор зүйл болох цагаан загас, тул загасаа хамгаалах үүднээс загасны гол дайсан болох хар галууг агнаж, мах, өндгийг хүнсний хэрэгцээ, сарвуу, хошуу, өд сөдийг үйлдвэрлэлд ашиглан эргэлтэнд оруулах боломж байгааг ч шувуу судлаач тодотгожээ.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж