Дубай явах байсан жүдочид бэлтгэлээ хийж байна | News.MN

Дубай явах байсан жүдочид бэлтгэлээ хийж байна

Дубай явах байсан жүдочид бэлтгэлээ хийж байна

Монголын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багаас Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нарын тамирчид 2018 оны тавдугаар сараас Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл өнгөрөгч онд гарсан. Тухайн үед тамирчид явахаар бэлтгэж байсан ч Дубай хот руу нисээгүй билээ. Тэгвэл энэ талаар жүдо бөхийн холбооноос албан ёсоор мэдээлэл өгөөгүй ч тамирчид өнөөдөр Монголынхоо шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж, олон улсын цуврал тэмцээнд оролцож байна.

Тухайн үед Арабын нэгдсэн Эмират улсаас дээрх гурван тамирчинд барилдах санал ирж, тэд явахаар төлөвлөж байсан ч цуцлагдсан юм.

2019 он гарсаар жүдочид “Их дуулга” болон Европын нээлттэй тэмцээнд оролцсон. Эдгээр тэмцээнээс Франц болон Германд болсон “Их дуулга”-д Н.Дагвасүрэн /81 кг/ барилдаж, шагналт тавдугаар байранд орсон билээ. Түүний хувьд Францад болсон “Их дуулга”-д эхний тойргоос хасагдсан бол Германы “Их дуулга”-д хүрэл медалын төлөөх барилдаанд эзэн орны бөхөд ялагдсан юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын эхэнд гаргасан чансаагаар 66 кг-д Д.Төмөрхүлэг 44-р байрт бичигдсэн бол түүний жинд Г.Хэрлэн 13, Д.Алтансүх 15, Ё.Басхүү 21-р байрт бий. Тэгвэл 81 кг-д Н.Дагвасүрэн 17-р байрт бичигдсэн бол түүний өмнө О.Ууганбаатар 16-р байрт оржээ. Харин хүнд жин болох +100 кг-д Б.Тэмүүлэн 55-р байрт бичигдсэн бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр гурав, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр 21-р байрт жагссан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж