1,8 сая долларыг цэвэр усны нөөц бүрдүүлэхэд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

1,8 сая долларыг цэвэр усны нөөц бүрдүүлэхэд зарцуулна

1,8 сая долларыг цэвэр усны нөөц бүрдүүлэхэд зарцуулна

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд  Такаока Масато, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр улсын  Засгийн газар хоорондын гэрээнд өнөөдөр /2019.03.12/ гарын үсэг зурлаа.

Япон улсаас олгож буй 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг цэвэр усны нөөц бүрдүүлэхэд зарцуулах аж.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД  ТАКАОКА МАСАТО:

-Япон улс болон Монгол Улсын Засгийн газар нь стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг олон салбар хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын хүрээнд  Япон улсын Ерөнхий сайд  Ш.Абэтэй уулзах үеэрээ хоёр улсын хоорондох стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тал дээр санал нэгдсэн билээ. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдэгдэл гаргаж, байгаль орчны салбарыг  онцлон дурдсан байдаг. Тус айлчлалын үеэр хоёр улсын Байгаль орчны яам  хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсан. Манай улсын Засгийн газраас  буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад “Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв” төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотод нээсэн билээ. Энэ удаагийн 1,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төслөөр   байгаль орчныг хамгаалахад судалгаа, олон нийтэд чиглэсэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.

  ЯПОН УЛС НИЙТДЭЭ 2.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОСОН

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Өнгөрсөн хугацаанд Япон улсын Засгийн газар манай улсын шилжилт, эдийн засгийн өсөлт, өнөөгийн эдийн засгийн нөхцөлийг бий болгоход нийтдээ 2.8 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж олгосон. Төслийн бус чиглэлээр 195 сая ам.доллар олгож байсан. Өнөөдөр Япон Улсаас олгож буй  1,8 сая ам.долларын буцалтгүй тусламж нь цэвэр устай холбоотойгоор хийгдэх ажлуудад зарцуулагдана. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах шийдвэрийг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд гаргасан. Энэ бүх ажиллагаа Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа. Өнгөрсөн бүхий л хугацаанд хамтарч ажиллаж, туслаж ирсэн  Япон улсын Засгийн газарт баярлаж байгаагаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж