Этиопийн осолдсон “Боинг” онгоцны ослоос нэгэн зорчигч азаар амьд үлджээ. Энэ талаар Антонис Мавропулос өөрөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мавропулос гуравдугаар сарын 10-ны орой фэйсбүүк хуудастаа "2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр – Миний мэндэлсэн өдөр" хэмээн бичжээ. Мавропулос нислэгээс хоёр минут хоцорсноос гадна ачаа тээшээ янзалж амжаагүй байсан аж. Ачаа тээшээ бэлэн болгоход дор хаяж 40 минут зарцуулах байжээ.
Грек залуу гурван цагийн дараах нислэгээр нисэхээр шийдсэн аж. Энэ үед орон нутгийн хууль сахиулахын ажилтнууд түүн дээр ирж хамт явахыг хүсчээ. Удалгүй Мавропулос онгоц сүйрснийг мэдсэн байна. Хууль сахиулахын ажилтнууд түүнийг онгоцны осолтой холбоотой байж болзошгүй хэмээн байцаажээ.
"Этиопиан Эйрлайнс" агаарын тээврийн компаний "Боинг 737-800" онгоц хөөрснөөсөө хойш зургаан минутын дараа осолдож, 157 хүний амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Kanal3, Rambler
Холбоотой мэдээ