ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд өвдөөгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд өвдөөгүй

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд өвдөөгүй

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой компанид Энэтхэг улсаас ажиллахаар ирсэн хүнээс улаан бурхан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гарсан. Одоогоор өвчтөнийг тусгаарлаад байгаа. Иймд Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалжээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад “Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж эхлээгүй байгаа. Бидний тооцоолж буйгаар 510 мянган хүн тун вакцин 8-17 насныханд хүрэлцэнэ гэж үзээд захиалгаа өгсөн. Вакцинжуулалтыг хэзээнээс хийж эхлэх тухайд хэлэх боломжгүй. Улаан бурхан өвчний эсрэг вакцин ирсний дараагаас тов гарна. Одоогоор энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдол байхгүй” гэлээ. Харин гуравдугаар сарын 11-ний байдлаар дахин нэг тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ.

Улаан бурхан өвчний эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын хүрээнд үнэ төлбөргүй хийх бол нэмэлт дархлаажуулалт зохион байгуулаагүй тохиолдолд төлбөртэй хийх юм байна. Нэмэлт дархлаажуулалт гэдэг нь Улаанбурхан, сахуу, хөхүүл ханиад, менингококкт халдвар, вируст гепатит, томуу, улаанууд зэрэг цочмог халдварт өвчнүүд дэгдэлт байдлаар гарах хандлага илэрсэн нөхцөлд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэмэлт дархлаажуулалт хийдэг аж.

Улаан бурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж