Украины анхдагч Д.Пидручны

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Украины анхдагч Д.Пидручны

Украины анхдагч Д.Пидручны

Биатлоны 2019 оны ДАШТ Швед улсад үргэлжилж байгаа. Тэмцээний эхний өдөр багийн буухиа уралдаан явагдаж Норвегийн баг алтан медаль хүртсэн бол түүний дараа эмэгтэй болон эрэгтэй ойрын зайн спринт уралдаанууд явагдаж дүнгээ гаргаад байсан. Эмэгтэй 7.5 км-н ойрын зайд А.Кузмина, эрэгтэй 10 км-н ойрын зайнд Й.Бьо нар тус бүр түрүүлсэн.

Мөн ойрын зайн уралдааны амжилтаар гараанаас цуваагаар гарч уралддаг хөөх буюу цуваа гараатай уралдаан явагдсан байна. Эмэгтэй 10 км-н хөөх буюу цуваа гараанд ойрын зайн уралдаанд 6-р байранд шалгарсан Германы Д.Херрман амжилттай уралдан 31 мин 45.9 сек-н амжилтаар түрүүлж дэлхийн аваргын анхны алтан медалиа хүртжээ. Тэр дөрвөн удаагийн 20 буудлага гүйцэтгэхэд ердөө хоёр сум алдсан. Түүний араас Норвегийн Т.Экхофф болон Д.Херрманы нутаг нэгт Л.Далмайер нар оржээ. Спринт уралдаанд түрүүлээд байсан Словак тамирчин А.Кузмина сүүлийн буудлагадаа дөрвөн сум алдсан нь амжилтыг нь хойш татахад хүргэсэн байна. Мөн Финландын шилдэг биатлонч К.Макарайнен 17, Италийн Д.Вирер 20-р байранд оржээ.

Тэгвэл эрэгтэй 12.5 км-н хөөх буюу цуваа гараатай уралдаанд Украины Д.Пидручны тэргүүн байр эзэлжээ. Украйн залуу Д.Пидручны уралдааны замд 4-рт гарсан ч эхний буудлагаас хоёр сум алдасныг эс тооцвол 20 сумныхаа 18-д нь байгаа унагаж нийт замаа 31 мин 54.1 сек-н амжилтанд туулжээ. Түүнтэй хамт медалийн тавцанд Й.Бьо болон К.Фийон Майе нар гарсан байна. Олон шилдгүүдийг ардаа орхиж тэргүүн байр эзэлсэн Д.Пидручны биатлоны спортын эрэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж буй анхны Украйн тамирчин болж байгаа ажээ. Ийнхүү Украйн улс 2019 оны Швед улсад болж буй биатлоны дэлхийн аваргаас эрэгтэй ганцаарчилсан төрөлд анхны алтан медалийн эзнээ өлгийдөв авлаа. Дэлхийн цомоос ч ганцаарчилсан төрөлд медаль хүртэж үзээгүй Д.Пидручны энэ удаагийн дэлхийн аваргын том сенсацийн эзэн болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж