БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жөн Ы Хватай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жөн Ы Хватай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хватай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар дөрөвдүгээр сарын 17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хвад бараалхан, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын илгээлтийг гардуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын илгээлтэд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн мэндийг танд болон танаар дамжуулан Үндэсний Ассамблейн нийт гишүүдэд, Тамгын газрын ажилтнуудад өргөн дэвшүүлье. Хоёр улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан өргөжин хөгжиж, энэ онд 25 дахь жилтэйгээ золгож байгаад баяртай байна. Энэхүү ойд Монгол Улсын төр, засгийн зүгээс өндөр ач холбогдол өгч, бизнесийн болон соёлын арга хэмжээнүүдийг БНСУ-д зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейд анх удаа зохион байгуулсан Монголын соёлын арга хэмжээ амжилттай болсонд баяртай байгааг илэрхийлээд дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье" гэжээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар ноён Жөн Ы Хватай хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга бөгөөд Үндэсний Ассамблей дахь Ардчилсан намын бүлгийн дарга У Юун Гун болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Ким Гуан Лим, Монголы талаас Монгол-Солонгосын Эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж