“The Boeing” нислэгийн хяналтын програмаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

“The Boeing” нислэгийн хяналтын програмаа шинэчилнэ

“The Boeing” нислэгийн хяналтын програмаа шинэчилнэ

НЭМЭЛТ 14.00. Дэлхийн хамгийн том агаарын хөлөг үйлдвэрлэгч “The Boeing” компанийн шинэхэн гаргасан “Boeing 737 Max 8” агаарын хөлөг таван сарын хугацаанд хоёр удаа осолдож маш олон хүний амь нас үрэгдсэнээс болж дэлхий даяар шуугиан тариад байгаа билээ. Үүнээс үүдэн дэлхийн хэд хэдэн улсын авиа компаниуд “Boeing 737 Max” загварын онгоцны нислэгүүдээ түр хугацаагаар зогсоогоод байна. Нислэгээ зогсоохоор мэдэгдсэн дараагийн улс Сингапур боллоо. Хятад, Индонез, Монгол, Өмнөд Африк, Этиоп, Кайманы арлуудын улсууд зэрэг улсууд үүнээс өмнө “Boeing 737 Max” загварын хөлгийг үйлчилгээнээс түр хасаж байгаагаа мэдэгдсэн. Мөн АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар уг онгоцыг аюулгүй гэж мэдэгдээд байсан ба энэхүү мэдэгдлийн дараахан “The Boeing” компани дээрх загварын онгоцнуудынхаа нислэгийн хяналтын програм хангамжийг даруй шинэчлэхээр болсноо зарласан байна. Компани үүнийгээ “Бид найдвартай бүтээгдэхүүнээ улам чанартай, найдвартай болгохоор ажиллаж байна” хэмээн тайлбарлажээ.

Дөнгөж 2017 онд үйлчилгээнд нэвтэрсэн ч сүүлийн таван сарын хугацаанд хоёр удаа төстэй байдлаар осолдож 350 орчим хүний амийг авч одсон “Boeing 737 Max 8” агаарын хөлгийг АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар /FAA/ аюулгүй гэж дүгнэлээ. Гэхдээ хоёр удаагийн ослын шалтгааныг нарийвчлан судалж, ямар нэгэн алдаа илэрвэл тэр даруй арга хэмжээ авч, алдааг засах болно хэмээн мэдэгдсэн байна.

Этиоп улсын агаарын тээврийн “Ethiopian AIrlines” компанийн “Boeing 737 Max 8” хөлөг Ням гаригт /2019.03.10/ осолдож, 157 хүний амь эрсдэв. Үүнээс ердөө таван сарын өмнө Индонезид “Lion Air” компанийн мөн загварын хөлөг далайд дээр унаж 189 хүн амиа алдсан. Индонезийн онгоц хөөрөөд 13 минутын дараа холбоо тасарсан, дүгнэлт нь хурд хэмжигчид асуудал үүссэн гэсэн. Харин Этиопын онгоц хөөрөөд зургаахан минутын дараа унасан одоогоор АНУ, Этиоп, “The Boeing” компанийн хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байгаа ба ослын шалтгааныг хараахан тодорхойлж амжаагүй байна.

Энэ бүх дуулианаас үүдэн Хятад, Индонез, Монгол, Өмнөд Африк, Этиоп, Кайманы арлуудын улсуууд  уг хөлгийг агаарын тээврийн үйлчилгээнд ашиглахаа түр зогсоосон бол Өмнөд Солонгос улс энэхүү хөлгийг шинээр үйлчилгээндээ нэвтрүүлэх гэж байснаа түр азнах шийдвэр гаргав.

Гэсэн ч АНУ, Норвеги тэргүүтэй улс орнууд дэлхийд хамгийн их борлуулалттай, түлш зарцуулалт багатай, шинэхэн загварын уг хөлгөөр агаарын тээврийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаа мэдэгдсэн. Одоогоор дэлхий даяар “Boeing 737 Max 8” загварын 300 гаруй хөлөг үйлчилгээнд ашиглагдаж байна. Цаана нь дахиад 5,000 орчим захиалга байгаа аж.

Харин FAA-ын зүгээс хийсэн мэдэгдлийг зарим мэргэжилтнүүд, шинжээчид зүгээр л галыг намжаах оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлээд АНУ ч мөн уг хөлгийг үйлчилгээнд ашиглахаа зогсоох ёстой, хэрэв энэ хэвээрээ үйлчилгээнд явсаар байх юм бол цаашдаа илүү олон хүний амь нас эрсдэлд орж, агаарын тээврийн салбар уналтад орохыг үгүйсгэхгүй байгаа гэдгийг сануулжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж