Хакухо, Кёкүтэнхо нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.17-нд нийтлэгдсэн

Хакухо, Кёкүтэнхо нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ

Хакухо, Кёкүтэнхо нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ
Японы мэргэжлийн сумо бөхийн нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдаанд манай бөхчүүд ямар бөхтэй барилдахаар оноолт таарсан талаар танилцуулъя.

Их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай барилдахаар оноолт таарсан бол озэки Харумафүжи Д.Бямбадорж Китатайкитай учраа тааран барилдахаар болжээ.

Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд Токитэнкү А.Хүчитбаатар озэки Кайотой, Асасэкирюү Б.Дашням сэкиваки Котошогикүтэй, комүсүби Хакуба А.Өнөржаргал комүсүби Точиношинтой, харин Токүсэгава Б.Ганболд Точиозантай тус тус барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд Какурюү М.Ананд Тосаюүтакатай, Моконами Г.Базарсад Бушуяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил Кимураяматай барилдахаар оноолт таарсан бол Шотэнро Д.Нямсүрэн жюүрёгийн дөрөвт эрэмбэлэгдсэн Коорюү Э.Мөнх-Оргилтой барилдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж