БНСУ-ын экс Ерөнхийлөгчид хоёр жилийн ял оноож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

БНСУ-ын экс Ерөнхийлөгчид хоёр жилийн ял оноож болзошгүй

БНСУ-ын экс Ерөнхийлөгчид хоёр жилийн ял оноож болзошгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Чон Ду Хван гүжирдлэгийн хэргээр гуравдугаар сарын 11-ний даваа гаригт шүүхэд дуудагдан очсон байна. “YTN” телевизийн мэдээлснээр, эдүгээ 88 настай, альцгеймерийн өвчинд нэрвэгдсэн тэрбээр шүүхийн нэхэмжлэлийг тоолгүй явсан ч хүч хэрэглэн баривчилна гэсний дараа Кванжу хотын шүүхэд очсон байна.

Тэрбээр  Чон Ду Хван дурсамж номдоо 1980 онд Кванжу хотод болсон иргэдийн бослогыг хүчээр дарсантай холбоотой аймшигт үйл явдлыг хөндсөн нь шүүхэд дуудагдах шалтгаан болсон байна. Тус бослогыг зохион байгуулагчдын нэг номлогч агсан Чо Чуль Хёныг тэрбээр “хүний арьс нөмөрсөн чөтгөр” гэж нэрлээд, босогчдыг нисдэг тэрэгнээс шидсэн пулемётоор дарсан гэх үгийг нь няцаажээ. Экс Ерөнхийлөгч “Satan wearing a mask” дурсамж номоо 2017 оны эхэнд хэвлүүлсэн бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас шүүхэд дуудагджээ. Номлогч агсны дүү “Satan wearing a mask” ном хэвлэгдсэн даруйд Чон Ду Хваныг гүжирдлэгийн хэргээр шүүхэд өгсөн байна. Хэрвээ Чон Ду Хваны гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэл хорих, эсвэл таван сая воны торгууль хүлээж буй аж.

Өнгөрсөн онд бослогыг дарсан нөхцөл байдлыг тогтоох Засгийн газрын тусгай комиссоос цэргийнхэн нисдэг тэргээр жагсаалд оролцогчид руу буудсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Чон Ду Хван нь 1979 онд төрийн эргэлтийн үр дүнд Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарч, 1988 оныг хүртэл тус улсыг удирдсан юм. 1996 онд тэрбээр улсаасаа урвасан, хээл хахууль авсан хэргээр цаазын ял сонссон ч Дээд шүүхээс түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилж, түүнээс жилийн дараа түүнд өршөөл үзүүлжээ.

Чон Ду Хван Кванжу хотын шүүхэд БНСУ-ын тэргүүн хатагтай асан, эхнэр Ли Сүн Же болон  өмгөөлөгчийн хамт очсон байна. Кванжугийн шүүхэд сонсгол нэг цаг 16 минут үргэлжилжээ. Дараагийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр товлогдсон байна.

Сануулахад, Кванжуд 1980 оны тавдугаар сарын 18-ны өдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 200 орчим хүн амиа алдаж, 1000-аад хүн шархаджээ.

Эх сурвалж: TASS, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж