Хакүхо аваргын баярын бялууг “Токио 2020”-р чимэв

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Токио 2020

Хакүхо аваргын баярын бялууг “Токио 2020”-р чимэв

Хакүхо аваргын баярын бялууг “Токио 2020”-р чимэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр 34 нас хүрсэн билээ. Түүний хувьд сүмогийн ертөнцөд олон олон амжилтын эзэн болж, өнгөрөгч 2018 оны есдүгээр сард 41 дэх түрүүгээ хүртсэн. Осака хотод болж буй хаврын тэмцээний хоёр дахь өдөр аваргын төрсөн өдөр тохиож, түүнд зориулсан баярын бялууг өвөрмөцөөр чимжээ.

1964 онд зуны олимпийн XVIII наадам Токио хотод болж байсан бол 2020 онд XXXII наадам мөн Токиод болно. Япончууд нийслэл хотдоо дахин олимпийн наадам авах бүхий л бэлтгэлээ хангаж байгаа энэ үед Хакүхо М.Даваажаргалд том үүрэг бий. Тэрбээр “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн ёслолд сүмогийн аваргын ёслолыг хийх үүрэгтэй. Тиймээс өдөр бүр бэлтгэлээ эрчимжүүлж амжилттай барилдахаа амалсан юм. Тэгвэл түүний баярын бялууг “1964” ба “2020” олимпийн наадмыг билэгдэн чимжээ.

Сүмогийн их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч онд эх орондоо ирэхдээ өгсөн ярилцлагадаа “Сүмогийн түүхэнд тасралтгүй 69 давсан их аварга Футабаямагийн амжилт байдаг. Миний бие 63 давж ялагдсан. Хэдийгээр энэ амжилтыг ахиулж чадаагүй ч гэсэн би 69 дэх аварга гэж билэгшээж байдаг. “Токио 2020” олимпийн наадамд Монгол Улсын Олимпийн хорооноос элчээр ажиллах тэмдэг, дипломоо авсан. Энэ наадмын үеэр сүмог таниулах олон арга хэмжээ болно. Миний хувьд олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд сүмогийн аваргын ёслолыг хийнэ. Ийм сайхан үйл явдлын нээлтийн гэрч нь Монгол хүн байх болно. Тийм болохоор би өөрийгөө улам сайн дайчлан барилдахаар бэлтгэж байна.” гэсэн юм.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж