АН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж, 13.40 цагийн орчим эхэллээ.
Бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахлахаар болжээ.
Уг нь УИХ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар томилоод байсныг ийн өөрчилсөн байна. Мөн ажлын хэсгийн гишүүд ч өөрчлөгдсөн бололтой.
Түүнчлэн АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар татвар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох юм байна.
С.ОТГОН