З.Зидан Реал Мадридыг удирдана

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

З.Зидан Реал Мадридыг удирдана

Испанийн Эзэн хааны тодотголтой Реал Мадрид клубын дараагийн дасгалжуулагчаар З.Зидан томилогдлоо. Францын домогт хөлбөмбөгчин З.Зидан 2016 оны нэгдүгээр сараас 2018 оны таван сар хүртэл Реал Мадрид клубыг удирдаж байсан бөгөөд нийт 149 тоглолтонд оролцохдоо 104 хожил, 29 тэнцэж, 16 хожигдсон амжилтыг үзүүлж тус клубтэй хамтаар аваргуудын лигт гурав, Европын супер цомд хоёр, клубуудын ДАШТ-д хоёр удаа, Испанийн лигт нэг, Испанийн супер цомд мөн нэг түрүүлсэн. Тэрбээр өнгөрсөн оны зун багаа орхиод байсан юм. Тэгвэл есөн сарын дараа дахин эргэн ирж байна. Энэ удаа гурван жилийн гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны зургадугаар сар хүртэл Реал Мадрид клубыг удирдахаар болжээ.

З.Зиданыг Реал Мадрид клубыг орхисны дараа Испани мэргэжилтэн Ж.Лопетеги багийг хүлээн авсан ч ердөө дөрвөн сар ажиллаад ажлаасаа халагдсан. Испани мэргэжилтний халааг Аргентин мэргэжилтэн С.Солари авсан ч мөн л дөрвөн сарын дараа ажлаа өгч байна. Учир нь С.Соларигийн удирдлага дор Реал Мадрид клуб Аваргуудын лигийн шөвгийн 16-д Нидерландын Аякс клубт, Испанийн цомын АШТ-ий хагас шигшээд Барселона клубт хожигдсон. Мөн дээр нь талбайдаа хийсэн Эль-Классикод мөн л гутамшигтай ялагдал амссан. Хэдийгээр клуб тийм ч олон хожигдоогүй байгаа ч С.Соларигийн дээрх сөрөг үр дүнгүүд нь түүнийг ажлаа хүлээлгэж өгөх хангалттай шалтгаан болсон юм.

Одоо З.Зиданы өмнө Реал Мадрид клубыг сэргээн босгох их ажил хүлээж байна. Өнгөрсөн зун Реал Мадрид клуб К.Роналдог Италийн Ювентус клуб руу явуулсан боловч түүнийг орлох тоглогч авчирч чадаагүй. Өдгөө К.Бензема гэсэн бараг ганцхан довтлогчтой байгаа ба тэр бүх тоглолтыг оролцуулаад 13 гоол оруулаад байна. Түүнтэй хамт багийнхаа довтолгоонд хүч нэмэх ёстой Г.Бэйл улирлын турш ердөө долоон гоолтой байгаа бол шинээр ирсэн Винисиус, М.Диаз нарыг довтлогч нар ажлаа тун хангалтгүй хийж байгаа. Дээр нь М.Асенсио, Иско нарын залуус талбай дээр бүр харагдахаа болиод байна. Реал Мадрид клуб энэ улирал лигтээ Барселона болон Атлетико Мадрид клубуудын доор бичигдсээр байгаа. Ямартаа ч З.Зидан Реал Мадридын саналд татгалзсан хариу өгсөн, иймд Ж.Моуриньо ирэх болно гэсэн яриа төгсгөл болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж