Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Монгол-Япон судлаачдын “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” сэдэвт хурал болж байна

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал өнөөдөр /2019.03.11/ МУИС-ийн Номын санд эхэллээ.

Уг хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин сайдын яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид хуралд оролцож илтгэл, хэлэлцүүлж байна. Тус хурлаас гарсан шинэ санал, санаачлагуудыг маргаашийн нэгдсэн хурлаар танилцуулж, мэдээлэх юм. “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулна.

Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд Хамтарсан судалгааны хөтөлбөр нь Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

МУИС нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай  хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд их сургуулиас Япон Улсын шилдэг их, дээд сургуулиудад зэргийн сургалтад 32, зэргийн бус сургалтанд 113 багш судлаач тус тус хамрагдахын зэрэгцээ олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл-70, олон улсын болон дотоодын хурлын илтгэл-153, ашигтай загвар-3, шинэ технологи-4, патент-7, монограф-1, стандарт-3, мэдээллийн сан-4, инновацийн бүтээгдэхүүн-2, гарааны компани-2 шинээр төрсөн зэрэг үр дүн гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж