
Өнгөрсөн бямба гарагт/IV.18/ Орхон аймгийн сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит хуралдаан болж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ололт амжилтаа ярилцаж, шинэ бүтэц бүрэлдэхүүн сонгож баталлаа. Бүртгэлтэй 80 гаруй гишүүд байдаг бөгөөд тус хуралдаанд 69 төлөөлөгч оролцсон байна. Хуралдааны эхэнд Орхон аймгийн сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Баттогтох өнгөрсөн гурван жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар илтгэж тавьж хэлэлцүүллээ.
Ахмад сэтгүүлчдийн зүгээс гишүүдийн татварын асуудлыг хөндөж тогтсон хугацаандаа өгөх гишүүнчлэлээ шинэчлэн бүртгэх гэх мэт саналуудыг хэлж байсан бол залуу сэтгүүлч уран бүтээлчид нийгмийн асуудал болон цаашдаа санхүүгийн ил тод байдал дээр анхаарч ажиллахыг хүсэж олон шинэ санал санаачлагуудыг хэлж ярилцаж байв.
Үүний дараа шинэ бүтэц бүрэлдэхүүний асуудал хэлэлцэж МСЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүнийг сонгох хуралдаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга Ж.Оюун ,Орхон аймгийн хэвлэл мэдээлэл залуу уран бүтээлчдийн холбооны тэргүүн Б.Галбаатар нар өрсөлдөж хуралдаанд нийт 69 гишүүн хүрэлцэн ирж 64 гишүүн санал хураалтад оролцсоноор 4 саналын хуудас хүчингүйд тооцогдож, хүчинтэй 60 саналын хуудаснаас 33 санал буюу 55 хувийн саналаар Ж.Оюун Орхон аймгийн Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүнээр сонгогдлоо.
Мөн тус хурлаар Орхон аймгийн сэтгүүлчдийн эвлэлийн Дэд тэргүүнээр Б.Галбаатар сонгогдсон бол удирдах зөвлөлийг гишүүдээр “Erdenet development” сэтгүүлийн редактор М.Балжинням, NBHD телевизийн редактор Т.Атарбаяр, ТВ10 телевизийн редактор Р.Ханджав, ТВ10 телевизийн сэтгүүчл Ч.Батцэцэг “Эрдэнэт Лавлах” төвийн захирал Н.Батсүх нар сонгогдсон бол хяналтын зөвлөлийн Гишүүнээр НВHD телевизийн захирал Х.Хишигбаатар, Н.Ганболд, А.Наранболд нар сонгогдож ажилдаа орлоо.