Ньюс хөтөч: Нийгэм, эдийн засгийн статистик танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нийгэм, эдийн засгийн статистик танилцуулна

Ньюс хөтөч: Нийгэм, эдийн засгийн статистик танилцуулна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага-2019 ээлжит хурал Туушин зочид буудал Соёмбо танхимд болно.

09.00

  • ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна.
  • БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд 11-12-ны өдрүүдэд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал үргэлжилнэ.

10.00

  • Намын төр үү, түмний төр үү хэлэлцүүлэг Новотел зочид буудлын 1 давхарт болно.
  • "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг "Хуульчдын танхим"-д болно.

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээг танилцуулна. Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хороо, B1 давхар, Мэдээллийн танхимд.
  • Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нарСангийн яамны Хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна.

12.00

  • Эрүүл мэндийн яамны А танхимд 21 Аймгийн НЭ, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж