ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.30
- Эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага-2019 ээлжит хурал Туушин зочид буудал Соёмбо танхимд болно.
09.00
- ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна.
- БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд 11-12-ны өдрүүдэд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал үргэлжилнэ.
10.00
- Намын төр үү, түмний төр үү хэлэлцүүлэг Новотел зочид буудлын 1 давхарт болно.
- "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг "Хуульчдын танхим"-д болно.
11.00
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээг танилцуулна. Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хороо, B1 давхар, Мэдээллийн танхимд.
- Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нарСангийн яамны Хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна.
12.00
- Эрүүл мэндийн яамны А танхимд 21 Аймгийн НЭ, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгнө.