Орос “буруудав” | News.MN

Орос “буруудав”

Орос “буруудав”

Венесуэлийн төрийн мэдлийн, газрын тосны “Петролиос де Венесуэла” (PDVSA) компанитай хийсэн гүйлгээтэй холбогдуулан Оросын “Еврофинанс Моснарбанк”-ны эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ Венесуэлд тусламж үзүүлсний улмаас ийнхүү дахин хоригт оржээ. Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин "АНУ Мадурогийн хууль бус дэглэмийг дэмжиж буй гадаадын санхүүгийн байгууллагуудын эсрэг арга хэмжээ авах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Эдийн засгийн уналт, хүмүүнлэгийн хямралын улмаас Венесуэлийн ард түмэн зүдэрч байна” хэмээн тэмдэглэжээ.

Венесуэлийн хямралаас үүдэн ОХУ-ын “Еврофинанс Моснарбанк"-нд хориг арга хэмжээ авах талаар өмнө нь “Bloomberg" агентлаг мэдээлж байсан аж. Тус банк нь Уго Чавесыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед байгуулагджээ.

Даваа гаригийн байдлаар, Каракасын ихэнх хэсэгт иргэд цахилгаангүй тав дахь өдөртэйгээ золгож буй бөгөөд амин чухал газрын тосны экспортыг нь хумьсны улмаас хүмүүс уух ус, идэх хоолныхоо төлөө тэмцэж байгаа талаар “Ройтерс” агентлаг уламжлав. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тус орон даяар цахилгааны хангамж сайжирсан хэдий ч Венесуэлийн Сьюдад-Боливар хотын захад байрладаг дэд цахилгаан станцад гал гарсан тухай мэдэгдэл гарсны дараа байдал дахин хүндэрчээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Венесуэлийн зэвсэгт хүчин эрчим хүчний хангамжийн системийн стратегийн объектуудыг хамгаалалтдаа аваад байгаагийн зэрэгцээ цахилгаан дамжуулах шугамуудыг хянаж буй аж. Энэ талаар өнгөрсөн ням гаригт Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес мэдэгджээ. Тэрээр “Үндэсний эрчим хүчний системийг тогтвортой болгох, болзошгүй дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгынхоо төлөө бид бат зогсоно” хэмээн хэлсэн байна.

Николас Мадуро твиттерээрээ дамжуулан “АНУ-ыг буруутгаж байгаагаас гадна Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн хийж” байна. Каракас хотод болсон үйл ажиллагааны үеэр өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн ихэнх мужид цахилгаан тасарсан нь  пүрэв гаригт хийсэн кибернетик халдлагатай холбоотой гэж мэдэгджээ. Учир нь пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө зарим мужийг цахилгаантай болгосон ч бямба гаригт орон даяар дахин цахилгаан тасарсан аж. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Венесуэл даяар цахилгаан тасарсныг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид Венесуэлийн ард түмнийг цахилгаангүй болгосон үйлдлийг аймхай террорист халдлага гэж буруушааж байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Мөн тэрээр “Энэ нь Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа АНУ-ын зүгээс Каракаст тавьсан хориг” хэмээн Вашингтоныг буруушаасан байна.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канель “бохир хийсэн террорист халдлага” гэж үзэж буйгаа мэдэгджээ. “Венесуэлийн цахилгааныг тасалсан хорлон сүйтгэх ажиллагаа нь бохир террорист ажиллагаа. Үүгээрээ Венесуэлийн ард түмний эсэргүүцлийг дарах, тус оронд гадны цэргийг хөндлөнгөөс оролцуулахыг дэмжиж байна” гэжээ.

Тус улсын Харилцаа холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес Венесуэлийн Засгийн газар тус улсын ихэнх хэсэгт цахилгаан тасрахад  хүргэсэн халдлагын талаар бүх шаардлагатай баримт нотолгоотой нь олон улсын байгууллагуудад танилцуулна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ хэрэгт АНУ-ын сенат Марко Рубио, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо холбоотой. Каракасын эрх баригчид асуудлыг шалгана” гээд түүний танилцуулах баримт дунд Хуан Гуайдо, Марко Рубио нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг байгааг дурджээ.

Эх сурвалж: Tass, Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-12 202.55.191.130

ерөөсөө л нефтийн төлөөх томчуудын алаан, дунд хөөрхий энгийн иргэд хохироод дуусна.

Avatar

ЭХ СУРВАЛЖ 2019-03-12 124.158.113.3

NEWS.MN-Н ЭЗДҮҮД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ГАЙГҮЙ Л ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ. ЭНЭ ОРОСЫН ТРОЛЛ ТАРХИ УГААГЧ ГАДААД МЭДЭЭНИЙ ОРЧУУЛАГЧИДАА ХАЛВАЛ ТААРНА.

Avatar

зочин 2019-03-12 49.0.133.132

чи юугаа мэдэж хуцна вэ

Avatar

зочин 2019-03-12 202.21.127.166

чиний үзэл бодлын дагуу мэдээллийг цензурдэж явах хэрэг үү, чиний тэр ардчилал энэ тэр хаан байнаа ЭХ СУРВАЛЖ гуай

Avatar

Зочин 2019-03-12 122.201.24.122

Нэг л их л оросын мэдээ…

Avatar

amerikuud hvnleg setgel bol hudlaa shuu.. 2019-03-12 202.55.191.130

amerik yagaad tuslamj abahgui geed bgaa orond hool hvns tuslamj vzvvleh geed bna. getel delhiid venizulias yduu zvdvv osgolond orson omnod sudan, somali , emini afganstan geed olon orond hvnsenii tuslamj demjlegui vzvvlehgui bgaa ch dee..venizuli uls edgeer oroniig bodbol haritsangui bayn tansag amidaraltai oron ch dee.gol amerikuud venizuliin zasagiig ungaj neftiin orduudiig abah geed l bna.venizuli bol odoo saud arabaas ih noots togtoogdson neftiin oron ch dee.

Avatar

Зочин 2019-03-12 66.181.168.81

bj bdag tiim yadruuhan ornuud l orosiig dagadag. Harin Orosiin nuluu gar hureegui ornuud bol zogsoltgui uragshilj hugjij bgaag haraad yum boddoggui l yum bhdaa.

Avatar

Зочин 2019-03-12 103.10.20.34

Orosiig dagasan nutag ornuud bugd etsestee tusgaar togtnosonbdag.

Avatar

mgl 2019-03-12 103.10.20.34

Orosiig dagasan nutag ornuud bugd etsestee tusgaar togtnosonbdag.

Avatar

Зочин 2019-03-12 66.181.171.34

Оросыг дагасан орнуудын иргэд энэрэнгүй, зөөлөн байдаг. Социалист буюу бие биендээ туслахыг боддог сэтгэлгээтэй байдаг. Нүүдэлчид бас ийм сэтгэлгээтэй. Тиймээс бид …саахалт хүний…, …нэг нь нийтийн төлөө…, цувж явсан барнаас…гэх мэт олон зарчимтай байдаг. Олигархиудад боолчлогдох сэтгэл яавч монгол хүнд тохирохгүй. Тиймээс Оросын талыг бариад Хятадын арга замаар хөгжих нь зөв. Америк манайд яаву үнэн сэтгэлээсээ хандахгүй.

Avatar

Зочин 2019-03-12 122.201.22.206

Нүүдэлчид бол утгаараа амиа бодож довоо шарлуулагчид

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж