БНСУ-д ажиллах хүсэлтэй бол өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах хүсэлтэй бол өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

БНСУ-д ажиллах хүсэлтэй бол өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт Хөдөлмөрийн яам ба Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах солонгос хэлний шалгалтыг зарлаад байгаа. Гэхдээ солонгос хэлний шалгалтын бүртгэл урьдчилсан байдлаар онлайнаар дугаар авахаар болж, цаашлаад ур чадварын шалгалтанд орсноор долдугаар сарын 23-д эцсийн хариуг гаргах юм байна.

Солонгос хэлний шалгалтад орохын тулд эхлээд цахим бүртгэлийн дугаар олголтыг http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ сайтад бүртгүүлэн авах юм. Бүртгэлийг өчигдөр нээсэн бөгөөд өнөөдөр 18.00 цагт хаана. Бүртгэлийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, өдөр цагтайгаа гарч ирэхийг анхаараарай. Уг тэмдэглэгээнд заасны дагуу хугацаанд очиж өөрийн биеэр шалгалтанд бүртгүүлнэ. Хэрвээ онлайн бүртгэлд заасан дугаарын дагуу бүртгүүлээгүй бол хүчингүйд тооцож, дараа жил бүртгэлд хамрагдахаас аргагүй болох аж. Тиймээс солонгос хэлний шалгалтад бүртгүүлэх гэж байгаа иргэдийн хувьд эхлээд  http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ сайтад бүртгүүлж, өөрийн бүртгэл хийх дугаараа авч тухайн заасан дугаарын дагуу дүүрэгтээ очиж бүртгүүлэхийг албаныхан сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, шалгалтын бүртгэлийн дугаарыг урьдчилсан байдлаар онлайн хэлбэрээр авч баталгаат хуваарийг өгөхөөр болжээ. Харин орон нутгийн иргэд уламжлалт аргаар буюу шууд очиж бүртгүүлэх юм байна.

Улаанбаатар хотод бүртгэлийн дугаар авсан иргэд болон 21 аймгийн иргэд гуравдугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдана.

Солонгос хэлний шалгалт авах өдрийг гуравдугаар сарын 26-ны өдөр зарлах юм. Шалгалт Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт дөрөвдүгээр сарын 5-аас зургадугаар сарын 6-ны хооронд явагдах аж. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зургадугаар сарын 13-ны өдөр мэдээлэх юм байна. Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн иргэд дараагийн ур чадварын шалгалтад орно. Уг шалгалтын хуваарийг зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд зарлаж, долдугаар сарын 10-нд хариу гарах аж.

Ингээд эцсийн хариуг долдугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгчийн цахим хуудас болох monkor.net болон Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудас epstopik.hrdkorea.or.kr сайтаар дамжуулан мэдээлэхээр болжээ.

БНСУ-д ажиллах монгол иргэдийн тоог энэ жил эцсийн байдлаар 1900 хүнээр төлөвлөж байгаа аж. Тиймээс  Улаанбаатарт байгаа иргэдийн хувьд өнөөдрийн 18.00 цагаас өмнө http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ бүртгэлд харьяа дүүргийн бүртгэлийн дугаараа заавал авч тухайн заасан цагт очиж бүртгүүлэх юм байна.

Солонгос хэлний шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.monkor.net болон http://hudulmur-halamj.gov.mn сайтаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж