“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг яагаад прокурорт буцав

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг яагаад прокурорт буцав

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг яагаад прокурорт буцав

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлэг 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан.

Эх сурвалжуудаас авсан мэдээллээр хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүгч дүгнэсэн аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр "Жаст" группийн захирал Ш.Батхүүг мөн үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байсан юм. Дээрх асуудлаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай “Шүүчгийн захирамж шийдвэр нь хараахан ирээгүй байна. Тодорхой хугацаа байдаг. Тэр хугацаанд ирэх байх. Ирэхээр нь шүүгчийн тогтоол шийдвэрийг харья. Ямар шийдвэр, баримтаар нотолж тогтоох, дахин нэмэлт ажиллагаа хийх ёстой гэдгийг нягталж үзнэ” гэжээ.

Уг хэргийг нэхэн сануулбал, 2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин тухайн үеийн “Эрдэнэт”-ийн  гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг Ш.Батхүүд баталгаа гарган өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон байдаг. Үүнээс гадна Ш.Батхүүг “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзжээ. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн банк, Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болж, Төрийн банк шүүхэд ялагдаж Э.Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг.

ПРОКУРОР: Ш.БАТХҮҮ,  Г.АЛТАНТАЙ БҮЛЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН

Төрийн банктай Ш.Батхүүгийн холбогдсон дээрх асуудлыг Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авсан хэрэгтэй хамт шалгаж байсан бөгөөд ийнхүү прокурорын шалгалтаар Төрийн банк Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт ямар ч өргүй харин  залилуулсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1.2-т заасан зүйл ангиар хэлэлцэх бөгөөд тус зүйлд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж