Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцаг олджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцаг олджээ

Осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцаг олджээ

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц өчигдөр /2019.03.10/ осолдож онгоцны багийн найман гишүүн болон 157 зорчигч бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл онгоцны хоёр хар хайрцгийг олсон тухай Этиопын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Ослын газар дээр Этиопын мөрөн шалгах багийнхан болон АНУ-ын шинжээчид, “The Boeing” компанийн шинжээчид ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн осол нь “Boeing 737 Max 8” загварын онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болсон бөгөөд дөнгөж 2017 онд шинээр худалдаанд гарсан онгоц ийнхүү зургаан сарын дотор дараалан осолдсон нь дэлхийн агаарын тээврийн салбарыг цочроогоод байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн дээрх загварын шинэ онгоц осолдож 189 хүний амь эрсэдсэн. Тиймээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж буй Хятад, БНСУ тэргүүтэй орнууд дээрх загварын хөлгүүдийг үйлчилгээнд ашиглахаа түр зогсоох шийдвэр гаргасан. Харин Норвеги улс   “Boeing 737 Max 8” онгоцыг үйлчилгээндээ үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгдсэн. Тус улс нийт 164 агаарын хөлөгтэй ба үүний 18 нь “Boeing 737 Max 8” загварын хөлөг юм байна. 2021 оны эцэс гэхэд “Boeing 737 Max 8” загварын 70 хөлөгтэй болохоор зорьж байгаа ажээ. Энэ загвар нь “The Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай загвар юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж