УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ээлжит бус чуулган зарлагдаж, төлөвлөгдсөн Татварын багц хууль, сонгуулийн хууль гэх мэт чухал хуулиудыг хэлэлцэх гэж байна. Гэхдээ энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь хэдэн албан тушаалтныг л томилох юм уу даа?
-Хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье. УИХ-ын гишүүний хувьд харж байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлыг нь харахад зайлшгүй зарлагдах зүйл харагдахгүй байна. Хэдэн албан тушаалын томилгоо болон ердийн чуулганаар хэлэлцээд явах боломжтой зүйлүүд харагдаж байна. Эрх баригчид нийгэмд ажил хийж байгаа гэсэн дүр зураг харуулах гэсэн нөгөө л шоугаа л хийж байна гэж харж байна. Түүнээс улс орон, нийгмийн ач холбогдолтой эрх зүйн акт батлах зүйл харагдахгүй байна. Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна.
“ВЕНЕСУЭЛИЙН АРААС ЯВАХ ГЭЭГҮЙ Л БОЛ АСУУДАЛ БҮРИЙГ ТУХАЙЛАН ХАРАХ ЁСТОЙ”
-Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон үйл явц өрнөлөө. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ашигт малтмалын 400 гаруй лицензийг төрд авахаа мэдэгдлээ. Үүний эхний үйл явц нь “Эрдэнэт” үйлдвэр гэдгийг хэлж байсан. Энэ нь хувийн хэвшил рүү халдах, төр хэтэрхий дарангуйллын шинж рүү ороод байна гэдэг шүүмжлэлийг дагуулаад байна л даа?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор төр маш бодлогогүй алхам хийж байна. Хууль зөрчсөн үйлдэл байсан бол хуулийн засаглалтай орны хувьд хууль, шүүхийн шатанд асуудлаа шийдүүлээд, ном журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага очиж битүүмжлээд асуудал тавьж байгаа бол нэг өөр. Зүгээр ЗГХЭГ-ын дарга нь хамгаалалтынхныг нь барьж зодоод битүүмжилдэг, нэг бол өөрөө гүйж очоод хэдэн албан тушаалтныг халж, хаалга лацдаад л. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй ээ. Түүнээс гадна төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг 34 хувиас доошгүйг нь төр эзэмшинэ гэсэн хуультай. Хуулийн зохицуулалттай байхад 400 лицензийг тэр чигээр нь төрд авна гэж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын үзэл баримтлалын үндсэн тулгуур зарчим бол хувийн өмчийг дээдэлсэн, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ зарласан, бид энэ байр сууриндаа хатуу зогсоно. Хэн нэгэн хүний хувь хүний эрх чөлөөнд халдах, хууль бусаар аж ахуй нэгжийн хувийн өмчид халдах ийм халдлагыг Ардчилсан нам хэзээ ч зөвтгөхгүй, хатуу зогсоно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол зарчим бол хувийн өмч бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Төр өөрөө дуудлага худалдаагаар хайгуул хийх тодорхой хугацаатай олгосон лицензийг буцааж авна гэдгийг зөв зүйл гэж харахгүй байна. Мөн эрх зүйн талаасаа буруу ойлголт яваад байна. Аль нэг орд газрыг тухайн компанид өмчлүүлсэн асуудал өнөөдөр байхгүй. Аль ч компанид ашиглах, хайгуул хийх лицензийг л олгож байгаа. Энэ нь тодорхой хугацаатай байдаг. Манайд албан ёсоор өмчлүүлээд худалдсан орд, лиценз байхгүй гэж харж байгаа. Хайгуулын болон ашиглалтын лицензийг яаж ашиглах талаар бүх үйлдлийг хуулиар зохицуулсан байгаа. Хууль, журмаа зөрчөөгүй л бол хайгуул, ашиглалтын лиценз хэвээр л байна. Цуцлах юм бол тухайн компанид учирсан хохирлыг төр өөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв маргаан үүсэх юм бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй. Түүнээс үл маргах журмаар хураана, хүч түрэмгийлсэн байдлаар авна гэвэл Монголд гадна, дотоодын хөрөнгө оруулагчид үргэнэ. Венесуэлийн араас явах гээгүй л бол асуудал бүрийг тухайлан харах ёстой.
-“Эрдэнэт” үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоохоор хэрэглэсэн хууль нь 1991 оны хууль. Гэтэл бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан байдаг. Гэхдээ үүнийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас хэрэглэх нь зүйн хэрэг гэж тайлбарлаад байгаа?
-УИХ-ын өөрийнх нь нэг алдаа. УИХ 1992 оны Үндсэн хуулиа баталсны дараа 1992 оноос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой байсан. Гэхдээ ийм шийдвэр гаргаагүй нь тэр хуулиудыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа асуудал биш. Шинэ Үндсэн хууль, түүний үзэл санаанд нийцсэн аливаа хууль хүчин төгөлдөр байх ёстой болохоос биш шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй аливаа зүйл байж болохгүй. Онцгой дэглэм тогтооно гэдэг нь коммунизмын үеийн л дэглэм. Шүүхийн тодорхой шийдвэр, захирамжаар тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр буюу хэсэгчлэн зогсоох эсвэл битүүмжлэх эрх нь шүүхэд л бий. Түүнээс Засгийн газар давхиж очоод аж ахуй нэгжийн хөрөнгийг битүүмжлээд, албан тушаалтныг нь халаад байдаг юм бэ. Төрийн өмчийн 51 хувийнхаа төлөөллийг солих асуудал нь Засгийн газрын эрхийн асуудал. 49 хувьд ногдож байгаа хувийн хэвшлийн албан тушаалтныг халах эрх Засгийн газарт байхгүй. Тэр бол шүүхээр л эцэслэгдэж, шийдэгдэх ёстой. Төр хүчирхийллийн хэлбэрээр асуудалд хандах эрх байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан. Та тухайн үед Засгийн газрын гишүүн байсан байх аа?
-Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд би оролцоогүй. Засгийн газрын зүгээс мөнгө угаасан мэтээр тайлбарлаж байна. Энд мөнгө угаасан эсэх, арилжааны шинжтэй явсан эсэхийг Засгийн газар, түүний нэг сайд тогтоож, хэлдэггүй юм. Хөрөнгө босгох чиглэлээр мэдлэггүй юм байна гэдэг нь танилцуулсан санхүүгийн схемээс нь харагдаж байна л даа. Би нарийн мэргэжлийн эдийн засагч биш ч гэсэн тэр схемийг харж байхад хууль бус мөнгө босгосон гэсэн зүйл харагдахгүй байна лээ. Ер нь бол гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох гэдэг нь хоёр өөр ойлголт байдаг. Гадаадаас мөнгө босгоход барьцаа, тодорхой хувьцааныхаа хувийг барьцаалах эсвэл Засгийн газрын баталгаатай байж хөрөнгө босгодог. Харин дотоодоос хөрөнгө босгох боломж нь эдийн засаг, санхүүгийн өөр процесс байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулаад байгаа санхүүгийн схемийг бид судалж байна. Ямар схем байсан, мөнгө угаалт мөн биш эсэхийг нь судална. Тэр схемд бүр ор үндэсгүй мэдээлэл ч явж байна лээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамнаас зээл авсан гэж. Тус яам зээл олгодог яам биш. Нэг яамны дансанд тийм их хэмжээний мөнгө байх ямар ч боломжгүй, Сангийн яаманд л төвлөрсөн мөнгө байдаг. Энэ мэтчилэн шалгах, судлах ажлууд байна. Мэргэжлийн түвшний хүмүүстэй хамтарч судалгаа хийж байгаа бөгөөд удахгүй танилцуулна. Ер нь бол 49 хувь Монголын талд орж ирсэн нь улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Хуулийн засаглалтай улс юм бол 49 хувийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны, хууль ёсны бус байсныг хуулийн байгууллагаар нь шалгуулаад явах ёстой.
-Тухайн үеийн Засгийн газарт үнэхээр 49 хувийг худалдаж авах мөнгө байгаагүй юм уу. Түүний дараахан иргэдэд маш их хэмжээний бэлэн мөнгө тараасан гэсэн шүүмжлэл байдаг?
-Тэрийг би мэдэхгүй, Сангийн яам мэднэ. Тухайн үед гадаад зах зээл маш хүнд байсан. Жишээлбэл, нэг тонн зэсийн үнэ 4200 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ 30 орчим ам.доллар байсан зэргийг бодоход одоогийн гадаад зах зээлийн үнэтэй харьцуулахад маш хүнд байсан. Дан ганц 2012-2016 оны сайн, муу үйл явдлын сайныг нь МАН өөртөө нааж, мууг нь Ардчилсан нам руу чихэж байдгаа болих хэрэгтэй. Ер нь бол өнөөдрийн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан. Тэр дунд өнөөгийн МАН ч гэсэн орж ирж, Засгийн газарт ажилласан. Одоогийн эрх баригч нам дотор нөлөө бүхий УИХ-ын гишүүд тухайн үеийн эвслийн Засгийн газарт ажиллаж байсан шүү дээ. Өнөөдрийн бүх болохгүй бүхнийг Ардчилсан намд нааж, сайн сайхныг нь өөрсдөө үүрнэ гэж байгаа бол тийм зүйл байхгүй ээ. Ер нь бол эдийн засаг хүнд байсан ч гэсэн Ардчилсан намын Засгийн газар эдийн засгийн маш зөв бодлого явуулсан учраас эрсдэлийг маш бага хохиролтойгоор давж гарсан. Гэтэл МАН өнөөдөр гурван жил эрх бариад юу хийсэн, ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Тэгэхээр хэн нь бага ярьж их хийдэг вэ гэдэг нь харагдах байх.
“ЭРХ БАРИГЧИД АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ ПОПУЛИЗМЭЭР ДҮҮРГЭХЭД АНХААРЧ БАЙНА”
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалснаас өнөөдөр бид төлбөр төлөхөөр болсон. Энэ төлбөрийн тоолуур өдөр бүр гүйсээр байна?
-Өнөөдөр бид яагаад 51 хувийн асуудлыг ярихгүй байна вэ гэдгийг би чуулганы хуралдаан дээр маш олон хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн 51 хувийн асуудлыг асуухгүй, санаа зовохгүй байна вэ. 49 хувийн ам уралдан ярьж байгаа ч 51 хувь, ЖДҮ гэсэн асуудлыг хэн ч ярихгүй байна. Нэн тэргүүнд 51 хувь алдагдах нөхцөл байдалд орсон байхад хэн ч анхаарахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл ЖДҮ-г жижиг асуудал гэж яриад сууж байдаг. Нэг л их шударга ёс ярьсан хүмүүс байгаа боловч Монголын төрд шударга ёс алга. Сүүлдээ яавал ард түмний тархийг популизмээр дүүргэх вэ гэдэг болж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Судан улсыг зорьсон байна. Ерөнхий сайдад энхийг сахиулах хүчний Монгол цэргийн оролцоо ямар хамаа байна вэ, зүгээр л шоу хийхээр явсан. Энд Ерөнхий сайдын шийдэх маш олон асуудал байна шүү дээ. Энэ Ерөнхий сайд, эрх баригчдад хийсэн ажил гэж алга. Цэвэрлэх байгууламж, нефтийн үйлдвэр, цэвэр усны асуудал гурвыг л яриад байдаг гэтэл энэ бүгдийг Ардчилсан намын үед шийдсэн шүү дээ.
-МАНАН бүлэглэл гээд л яриад байдаг. Таныг энэ бүлэглэлийн нэг гишүүн, тэднийг хамгаалагч гэх шүүмжлэл яваад байдаг л даа?
-МАНАН бүлэглэл гэж яриад байгаа хүмүүс өөрсдөө бодох хэрэгтэй. Би бол 2004 оноос МАНАН бүлэглэл, улс төр эдийн засгийн бүлэглэл үүссэн гэж хардаг. Би энэ бүлэглэлд орох ямар ч үндэслэл байгаагүй. Би тухайн үед Ардчилсан намын ард талын ажлыг гүйцэтгэж явсан. Ер нь дургүй хүргэсэн хүнээ МАНАН-д нааж, эрлийз, хурлийзаар нь л дууддаг болж. Ийм явуургүй, гүтгэлгийн, хэт популизм хийсэн улс төр хол явахгүй.
-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй байна. Танай намын зүгээс ч ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх хүссэн бичгээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч эрх баригчдын зүгээс ЖДҮХС-ийн зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох сонирхолгүй байх шиг?
– ЖДҮХС-ийн асуудлыг маш том хүрээнд шалгах ёстой. Хэрэв ЖДҮХС-аас жирийн иргэд зээл авсан бол үнийн дүн нь яг ижил 950 сая төгрөгийн зээл авах вэ. Яагаад мөнгөн дүн нь ижилхэн байдаг юм бэ. Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Үүнийгээ шударга ёс тогтооход энэ зэргийн юм идэхэд яах вэ гэдэг тархи угаалт явуулж байна. Ийм байдлаар попорч, популист улс төр хийдгээ болих хэрэгтэй, эрх баригчид. Шударга ёс ярих гэж байгаа бол 800 тэрбумын концесс, ЖДҮХС-ийн асуудлаасаа эхлэх хэрэгтэй. Өнөөдөр өөрсдийгөө шударга ёсны тэмцэгч гэж нэрлээд байгаа таван гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөгийг өөрийн Богд банкиндаа авсан, дараа нь найман сая ам.доллар авсан. Өмнө нь төрийн банкны мөнгөөр Голомт банкийг санхүүжүүлж босгож ирсэн, одоо Богд банк гэж байгуулаад Хөгжлийн банкны мөнгөөр босгож ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, энэ хүн хоёр дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулж байгаа юм. Энэ хүн төрөөс мөнгө хямд хүүтэй мөнгө авчихаад өөрийн банкаар дамжуулан дөрөв дахин нугалж, хүүлж байна. Энэ өөрөө шударга ёс уу. Эрх баригч нар Л.Болдод давуу эрх олгож, нэг банкинд байршуулж байна вэ. Үүнийг би улс төрийн худалдан авалт гэж харж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ картын дансаар орсон 200 сая ам.долларыг тайлбарлахгүй байна вэ. Гэм буруугүй бол яагаад тайлбар хийхгүй байна вэ. Энэ таван гишүүн үнэхээр шударга юм бол яагаад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг ярихгүй байна вэ. “Стандарт” банкны хувьцааны ихэнх хувийг Хятадын банк худалдаж авсан, үүгээр дамжуулаад Эрдэнэтийн 51 хувь Хятадын талд очихыг үгүйсгэх аргагүй. Яагаад өдөр бүр хэдэн саяар хүүгийн торгууль төлж байхад нэг ч үг дуугарахгүй байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой баривчилгаа болсон өдөр “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой шүүх хурал болж, хэргийг яагаад мөрдөн байцаалтад буцаав. 51 хувьтай холбоотой Арбитрын бүх шатны шүүхийн шийдвэр гарсан, хэрэгжиж байгаа. Арбитрын шүүх гадаадад нисч яваа онгоцыг хүртэл барьцаалах эрхтэй. Яагаад энэ бүгдийг ярихгүй байна вэ, шударга гишүүд. Энэ 51 хувь дотор эрх баригчид хэдэн тэрбумын шахаа, склад хоёр удаа шатсан гэх мэт маш олон асуудал байна. Ийм байдлаар шударга ёс ярьж, худлаа улс төр хийж цээжээ дэлдээд байна вэ. Түүнээс гадна ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг яагаад ярихгүй, шалгахгүй байна вэ. Үнэхээр шударга юм бол энэ бүгдийг ярих ёстой. Юм идэж, луйвар идэж шударга ёс тогтоодоггүй юм.
-Улс төрийн хүрээнд АТГ-аас дахиад таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл яваад байна?
-Таваар тогтохгүй ээ. МАН-ын 30 орчим гишүүн байгаа бөгөөд асуудал нь шалгагдаад явж байгаа. Яг одоо яллагдагчаар татагдахаар яригдаж байгаа 10 гаруй гишүүн байгаа. Үүний тавыг нь өмнө нь оруулж ирсэн ч эрх баригчид олонхоороо аваад үлдсэн. Одоо дараагийн тавыг оруулах тухай яригдаж байгаа гэж би сонссон.
“БИ ӨМНӨХ НАМЫН ДАРГА НАРЫН АЛДААГ ДАВТАХ ШААРДЛАГАГҮЙ”
-ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн дүрэмтэй учраас энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ротацид АН-ын лидерүүд алга байх шиг байна гэсэн шүүмжлэлүүд яваад байна?
-Ээлжит сонгуулийн өмнөх жил ротаци явуулна, сонгуулийн жил ротаци явуулахгүй гэсэн дүрэмтэй. Сүүлийн үед Ардчилсан намын дотоод асуудалд оролцсон, хагаралдуулах гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр маш их явж байна. Хаанаас шидэж байгаа чулуу вэ гэдгийг бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үндэсний хэмжээний том намын хувьд намынхаа үйл ажиллагааг дэмжээд явж байгаа хэсэг байхад таалагдахгүй хэсэг бүлэг байхыг үгүйсгэхгүй. Таалагдаагүй хэсгийн яриа, явуулгаар Ардчилсан намын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож, үнэлэлт дүгнэлт өгч байгаа асуудал хэрээс хэтэрч байна. Ардчилсан намд намын үндсэн дүрмээр явагдаж байгаа үйл ажиллагаа хэвийн байгаа. Нийгэмд ил тод байгаа хуучин намын даргаар ажиллаж байсан хүмүүсийн бодол санаанд нийцэхгүй байх, дарга байсан байр сууриа тавихгүй янз бүрээр дүгнэх, нийгэмд буруу, зөрүү сигнал өгөх зорилготой хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол байдаг зүйл. Нөгөө талдаа намынхаа үндсэн дүрмийн хүрээнд байдаггүй, намаас хариуцлага тооцуулсан этгээдүүд нам руу нулимдаг, шүүмжилдэг тэр нь өөрийнх нь үндсэн үйл ажиллагаа болсон хүмүүс байна л даа. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн манай намд хоёр ч удаа орж, хоёр удаа гарсан хүн. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам шиг муухай зүйл байхгүй гээд л яриад байна.
–2020 оны сонгууль хаяанд ирсэн байна. Ер нь 2020 оныг залуучууддаа “даатгах” уу эсвэл олонхын санал авах зарчмаараа явах юм уу. Хөндлөнгөөс харахад танай намын хуучин лидерүүдтэйгээ таарамжгүй байгаа юм шиг харагдаад байх шиг. Үзэл бодол, ашиг сонирхлын зөрчил АН-ын лидерүүд дунд байна уу?
-Сэм нийлж, хуйвалдаад гадна талдаа эвтэй найртай харагдах нь чухал уу, зарчмаа бариад явах нь чухал уу. Би бол зарчмаа бариад л явж байгаа. Өнөөдөр үндэсний бодлогын хороонд хууччуулаас 30 хувь нь л үлдсэн. Намын анхан болон дунд шат 80-90 хувь шинэчлэгдсэн. Энэ бол гишүүдээсээ ротацийн сонгуулиас гарч байгаа сонгуулийн үр дүн. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүн сонгоод, өөрчлөх боломжгүй. Намын өмнөх удирдлагуудтайгаа намын бодлогын залгамж чанарын хүрээнд ярих, зөвлөх зүйл байна. Гэхдээ би тэр хүмүүсийн гаргасан алдааг давтаад явах боломжгүй. Намын ялагдал, алдаа оноог би заавал өмнөх удирдлагатайгаа эвтэй харагдахын тулд тэдний алдаатай бодлогыг давтах шаардлага байхгүй, би өөрийнхөө бодлогыг баримталж явна. Ер нь Ардчилсан нам дотооддоо зөрчилтэй, хагаралтай байна гэдэг мессежийг зохион байгуулалттайгаар олон нийтэд санаатай тарааж байгаа. Зориуд улс төрийн явуулга явж байна. Сүүлийн үеийн судалгаануудаар Ардчилсан рейтинг дандаа өндөр гарч байгаа. Намын рейтинг өндөр байгаа учраас зориуд Ардчилсан намын нэр хүндийг унагаах зорилгоор пи-ар явуулж байна. Энэ бол явуургүй улс төр юм. Би залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжихийн дээдээр дэмжиж байгаа. Энэ бол шинэчлэлийн маш том үр дүн.
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд Ардчилсан намын дарга солигдоно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намын дарга болно гэх яриа гарах боллоо. Намын дүрэмд намын даргыг чөлөөлөх боломж нь юу байдаг юм бол оо?
-Манай нам анх удаа үндсэн дүрмийн дагуу бүх гишүүдээс намын даргаа сонгосон. Намын дүрмээр намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгсөн болон нас барсан шалтгаанаар өөрчилж болно. Намыг тогтвортой байлгах, удирдлагыг тогтвортой ажиллуулах зорилгоор ийм өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Намын бүх шатны дарга нар ийм дүрэмтэй.
-Ирэх хавар УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль болно. Танай намын хувьд нөхөн сонгуульд хэр бэлтгэж байна вэ?
-СЕХ-оос өгсөн графикийн дагуу судалгаа, сургалт явуулж байна. Албан ёсны намын төлөөллийн байгууллагын шийдвэр бол гараагүй байна. Сөрөг хүчин, улс төрийн гол бодлого тодорхойлдог намын хувьд нөхөн сонгуульд оролцоод явна.
-Хаврын чуулганаас эхлэн Ардчилсан нам бүлэггүй болно, зөвлөлийн статустай явна гээд байгаа. Албан ёсоор бүлэггүй болох нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?
-Яг одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Нэгэнт хүн өөрөө намаасаа гарна гэж улс төрийн шийдлээ гаргасан бол бид хүчээр бариад байхгүй. Бид бас намынхаа анхан, дунд шатны намын шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой. Өнөөдөр манай намын дунд шатны буюу Хан-Уул дүүргийн намын байгууллагаас энэ хүнийг зүгээр явуулж болохгүй, улс төрийн хариуцлага тооцох ёстой, УИХ-ын суудлаа чөлөөлж байж энэ намаас гарах ёстой гэсэн шаардлага тавьсан юм билээ. Энэ маргаантай байгаа. Шүүх, хуулийн байгууллагад очсон тохиолдолд түүгээрээ шийдэгдэх байх. Дунд шатны намын байгууллага эцсийн шийдвэр гаргах хүртэл бид үүнийг хараад л байж байна. Ардчилсан намын нэрээр нэр дэвшиж, сонгогдсон учраас мандатыг маань чөлөөлж өгөх, гишүүнийхээ суудлыг чөлөөлж өгсөн цагт намын гишүүнээс гаргана гэсэн албан ёсны байр суурийг дүүргийн намын хороо гаргасан юм билээ. Би бол намын дунд шатны байгууллагын шийдвэрийн үндэслэлийг нэг талаасаа үндэслэлтэй гэж харж байгаа. Тиймээс бид дунд шатны намын байгууллагын шийдвэрийг хүндэтгэх ёстой. Намын дүрмээр дунд шатны байгууллага шийдэх эрхтэй. Тиймээс дунд шатны намын байгууллагын шийдвэрийг даваад намын удирдлага шийдвэр гаргах эрх байхгүй.
Ш.ЧИМЭГ
jagaa 2019-03-12 66.181.160.79
Elbegdorj buyu AN-xan yavaxaar ajil boldog Xurelsukh MAN yavaxaar show boldog ulger xezee duusax ve
монгол иргэн 2019-03-12 202.131.236.170
Хүрэлсүхэд шийдэх асуудал их байхад хаа байгаа Африк явах нь ёстой шоу харагдаж байна билээ.
dodo 2019-03-12 103.26.194.74
Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна
Зочин 2019-03-12 103.26.194.74
Шахааны бизнесийг зогсоосон нь дээр шүү дээ.
а******н бах 2019-03-12 202.9.43.133
Хүн алсан а******н үхсэн хүний тэтгэвэрийг идэж уусан нь хавтаст хэрэгтэйгээ хүзүүгүй хүний гарт байгаа болохоор өөрийнх нь хэлдгээр бөлдөгдүүлчихээд хэцүү л байгаа юм байна
ZOCHIN 2019-03-12 106.69.34.50
ERDENE GUAI TA ODOO ZUGEER L TER ZUSLANDAA CH BNA UU SHORONDOO CH BNA …ULS TOROOS ZAILCHIHDAA…CHAMGUIGEER ENE NAM ,MONGOL ULS HOGJINO.CHI BITGII SAAD BOLOOD BAI…ELBEGTEIGEE HOTLOLTCOOD KAZINODOOD CH YMUU HUMUUSIIN YRISANAAR SEXSDEED CH YMUU ZAILAA…
Зочин 2019-03-12 182.160.36.120
чи группен секс хийхээр баянгол дүүргийн баахан тарган авгай нарыг аваад шал хэрэггүй байхад америк явж байсан.
ш****г гар 2019-03-12 45.117.35.8
Эрүүгийн элементээр удирдуулсан нам хаа хүрнэ вэ? Суурь хүмүүжил байхгүй ийм нийгмийн шааруудаасаа ангижраа ч ээ АН-аааа
Зочин 2019-03-12 45.117.35.8
Эрүүгийн элементээр удирдуулсан нам хаа хүрнэ вэ? Суурь хүмүүжил байхгүй ийм нийгмийн шааруудаасаа ангижраа ч ээ АН-аааа
бак 2019-03-12 103.26.193.55
Эрдэнэ гуай олон юи яриад хэрэггуй энэ уед танаас оор хун байсан бол НАМ арай гое байх байсан Чи нам бузарласан шуу,
М 2019-03-12 182.160.34.105
Мэлхий царайлсан этгээдийн амнаас ногоон батгана мэт үгс гарнаа гэж энэ буюу.
Офицер 2019-03-12 139.5.218.212
К.Маркс"Хувийн өмч мөлжлөгийг төрүүлдэг" гэдгийг баталсан.Ном унш,бас дахин унш.
Зоригийг С Эрдэнэ Н Ганболд нар алсан 2019-03-12 50.226.17.98
Зоригийг чи Алсан шүү дээ Н Ганболдтой нийлж. Эхнэр чинь үүнийг чинь мэдчихээд галзуурсан харин чи эхнэрээ цонхноос шидсэн чинь үнэн биз дээ АНы алуурчаан
Gggcgg 2019-03-12 202.9.43.37
Ene bol shoron sanaa
Irgen 2019-03-12 174.220.4.235
Erdene chin harin ch mongol er hunii huuhi bna lee.Heleh ugee henees ch ailgui heldeg,shudarga zorigtoi hun.Topor ,jenko hoyoriig pyaldagddag humuus yavch shudarga bish.Belen yum harsan zalhuu yaduu orkuud.Batzandalchin bol 37 onii helmegduulegch aluurchinii udam.Uvuu ni ulaan henheg do yamnii nuhur olon hun zaash ni haruulsan hun.Aav ni nasaaraa shuugch hiij olon huniig shorond hadsan henheg hun.Selengiihen andahgui.Uye udmaaraa mongolchuudiig helmegduuleh uchirtai yum baij.Bold bol zalit uneg
Зочин 2019-03-12 50.226.17.98
Бас зоригтой а******н шүү энэ АНы хэдэн бузарууд
Зочин 2019-03-12 202.126.89.91
АН энэ нөхөрийг зайлуулахгүй бол дараагийн сонгуульд будаа
За болих уу даа 2019-03-12 50.226.17.98
Ер нь АНы хэдэн пздаа нарыг сонгож яах ийн дахиад л Эрдннэт энэ тэрээ олигтой гэсэн юм болгоныг шаана ш дээ. Бас дахиад л Бонд иднэ өөр ид нарт хийсэн сурсан зүйл байх биш
Chuka 2019-03-12 66.181.160.1
AN er ni krtsuudleedee.argaa barj baih shig bn.Erunhii said tserguude ergene gedeg hichmeen saihan.hunii gaxar amargui.getel yaj dhou gej vuadava
Srndrj 2019-03-12 203.91.115.51
Erdenee dargaa ta chine buhel buten an namiin darga baij yamar hugiin chatsaga shig yum yarij yavdag archaagui guzee vee! Eh ornii er tsereguudee ergesniih ni tuluu erunhii saidiig 2020 ond 76 suudalaar ard tumen shagnana ulsiin sur tseregtee gj delhii yaridag mongol uls mandan badrah gj bga bolhoor erunhii saidaaraa baharhaj bnaa
ZOCHIN 2019-03-12 106.68.64.248
BATZANDAN BOL ERDENIIN DERGED MONGOL HUMUUNII TOLOO TORSON TCAG UEIIN OGOGDOL.ERDENE BOL ZUGEER L AMBIZ HOOSON SHORONGIIN ZANDALCHIN.YRIA N HURTEL UILDEL N HURTEL.ONOODOR ARDCHILSAN NAM YG HAANA BGAA YM BE. ERDENE HALJ SOLIDOG OORIINHEE DURAAR DAGZ ERDENEBAT LUIVARCHIN DAGALDAAD L SHALNAAS DOR ORSON OO YU GEJ BODOOD BNA AA…
Зочин 2019-03-12 202.9.42.207
Энэ жил чинь сонгууль болох билүү, үгүй бил үү?
Иргэн 2019-03-12 103.26.195.12
Батзандаан, өнгөт хувьсгалын дайчин та хаанаас хэнээс 200 сая ам.долл.ямар зориулалтаар авсанаа тайлбарлавал олон юмны учиг тодрох байх шүү. Олон нийт хүлээж байна. Л.Болд сүржигнээд давхиад байсан нь ийм учиртай байж, одоо булхай нь илэрч байх шив.Монголын төр Л.Болдыг лав гомдоогоогүй. Харин олныхоо итгэлийг өөрийгөө баяжуулахад л ихэвчлэн зориулж дээ Одоо олны толгой эргүүлж элдэв долоон зүйл чалчдагаа болиод хувийн бизнесээ хөөсөн нь дээр дээ. УИХ-ын гишүүний нэр Болдод зохисонгүй.
Зочин 2019-03-12 94.214.181.162
ERDENE MUNDAG.JMIIG EYREG TALAAS NI HARDAG HUN.
zochin 2019-03-12 122.201.24.238
ene neg durak khurelsukhiin zasgiin gazryn khiiji buy bukh ajild booji ukhekh ni ee. manang ilruulchikh ni geed booji ukhekh ni dee
Зочин 2019-03-12 122.201.19.66
Ганцхан өөрийн эрх ашгийн үүднээс бичжээ гэж…
Зочин 2019-03-12 122.201.31.46
АН ийм даргатай урт удаан жил байж байх нь жинхэнэ ардчилал шиг харагдаад байх юм!! Ккк.
Зочин 2019-03-12 122.201.31.46
АН ийм даргатай байж байх нь харин ч гое юм биш vv?! Ккк.
Зочин 2019-03-12 122.201.31.46
АН ийм даргатай байх нь харин ч гое юм биш vv?! Ккк.
Уншигч 2019-03-12 103.26.193.235
АН-ыг дэмжихээс өөр арга алга оо… МАН гэдэг луйварчдын бүлэг Монголыг сөнөөх юм байна.
Зочин 2019-03-12 122.201.31.46
АН ийм даргатай байх нь харин ч гое юмуу?! Ккк.
Зочин 2019-03-12 122.201.31.46
АН ийм даргатай байх нь гое ч юмуу?! Ккк.
Зочин 2019-03-12 103.229.121.182
Ардчилал гэдэг чинь том шоу шүү дээ тэнэг новшоо
иргэн 2019-03-12 202.179.24.222
СЭрдэнэ АН-ыг ёстой Нам биш Гэмт бүлэглэл болгож Хувиргасан хүнд ээ Монголчууд СЭрдэнийг Хэн вэ ямар Хүн вэ гэдгийг Айхтар сайн мэддэг болсон шүү дээ
Зочин 2019-03-12 66.181.171.34
Эрдэнэтийн суган доогуур Монрос завшаад байна шүү. Онцгой дэглэмээ тэнд сайн хэрэгжүүлээч ээ. Захирлаар түр томилогдсон Мөнхбат гэдэг нөхөр 30 сая төгрөгний цалин аваад Их хурлын гишүүний нэрийг бариад баллаж байна. АТГ шалгаач ээ.
Зочин 2019-03-12 103.26.194.213
Төрийн өмчийн хороо мэдэж байна уу. Салбарын яам нь бас мэдэж байна уу.
АН-ын рейтинг 2019-03-12 150.129.142.95
АН-ын рейтинг өсөж байгаа гэж худал хэлж бгаа хүнд хэн итгэх вэ
mgl 2019-03-12 202.9.42.92
MANAN-g hamgaalagchiin ugiig hen ch toohgui. Daraagiin songuuliar ta nar archigdana.
Зочин 2019-03-12 139.5.219.136
Өөрөө хийж чадаагүй байж, өрөөлийг хийхээр тэнэгтдэг байна штээ. гэмтэн чинь…
бо 2019-03-12 202.72.244.219
тэнэг хүний дуугай нь сүрлэг гэж нэг үг бий дээ
Зочин 2019-03-12 64.119.16.164
АН-ын дарга Эрдэнэ АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Баттулгыгаа шүүмжилсэн байна. Баттулга шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хийхийг удаа дараа шаардаад, хүсээд байгаа шүү дээ.Баахан томилгоо гэдэг чинь Баттулгын санал даа.
Зочин 2019-03-12 64.119.16.164
АН-ын дарга Эрдэнэ АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Баттулгыгаа шүүмжилсэн байна. Баттулга шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хийхийг удаа дараа шаардаад, хүсээд байгаа шүү дээ.Баахан томилгоо гэдэг чинь Баттулгын санал даа.
zochin 2019-03-12 203.217.138.2
Эрдэнээ чи тэр Ажнайн Бат-Эрдэнэ гэдэг хулгайчаа толгойг нь аваарай. Өчнөөн их нүүрс хулгайлж зараад язартлаа баяжсан муу гөлөг.
Зочин 2019-03-12 202.131.245.243
Ажнайн Бат-Эрдэнэ чинь Эрдэнэ вангийн спонсор шүү дээ.
ыбыбы 2019-03-12 66.181.168.131
ыйши гг
Amar 2019-03-12 202.179.25.225
Хүүе.МАНАН-гийн удирдлагыг ХУБА гэж нэрлэх нь зөв юм байна.Учир нь баахан х*******н э****з,хурлийз бага ястангуудын нийлж нөгөө "Түрийний бөөс толгойд гарна" гэдэг нь болсон юм байна.
Irgen 2019-03-12 202.126.89.167
Zuv helsen b.a. 2020 ond yalna aa!!!
Зочин 2019-03-12 66.181.184.216
АВИЛГА, ГАМИНГ ЯЛАХ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙГАА ӨНӨӨДӨРИЙН МОНГОЛД ЯЛЗАРЧ, ӨМХИЙРСӨН АН ОГТ ХЭРЭГГҮЙ!! ХАРИН МоАХ ТУЙЛЫН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДНА.
Zochin 2019-03-12 66.181.167.164
Эрдэнэгийн угийг хэн ч тоож сонсохгуй болсон нь харамсалтай юмаа
Зочин 2019-03-12 202.9.44.228
АН-ын дампууруулж чадсан Эрдэнэ даргад амжилт хүсээд ажлаа өгч,АН-ыг татан буулгахыг хүсье.
сарнай 2019-03-12 196.196.193.86
яг үнэн сонгуулийн шоугаа эртнээс эхлэж байх шив.Ажлаа хийцгээ
Зочин 2019-03-12 182.160.39.202
энэ гахайг яах вэ? элбэгдорж эрдэнэ магнай гэж хэдэн тогжгор золигнууд балайраад салахаа байлаа.
zochin 2019-03-12 202.179.25.88
kkkk Heleed yu geh be!!! Suuldee gaihaad l suuj bn. Uls orniig hugjuuleh geed bgaa humuusiig ajliig ni hiilgehgui eldeb yum dongosood bh…AN abaad yavchihaj chadahgui taliin neg taraachihsan Erdene guai odoo Eh ornii tuluu yum helchihej chadah uhaan tugs hun uu? Urh geree ch abaad yavchihaj chadahgui eldev l yum duuldah yum ene hunii talaar!
ИРГЭН 2019-03-12 202.21.124.134
МАН, Хүрэлсүх том луйвартай тэмцээд байна гэж байгаа ч ӨӨРСДИЙН ЛУЙВРАА ТООХГҮЙ БАЙГАА НЬ хөгийн харагдаад байна л даа. Бас баривчилчихаад буцааж тавиад л. Өмнө ч ингэж л явж ирсэн. Юугаараа илүү байгааг харахгүй байна. ЗГ, Ерөнхийлөгч, Засгийн газрын ХЭГ нь цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил хийгээд байгаач юм шиг. Тэр цагдаа, АТГ, Поркурор, Шүүх нь тэгээд одоо юу хийх болж байна. ХУУЛИА БИШ, НЭР ОЛОХЫГ ТӨЛӨӨ ДУРААР АВИРЛААД БАЙВАЛ хол явахгүй л дээ.
Зочин 2019-03-12 202.21.124.134
Ер нь үнэн л юм ярьсан байна. Хуулиа барих нь нам төдийгүй төрийн өмнөх том шаардлага болчоод байна. Дарга, дээдэс дур зоргоороо авирлах нь хэрээс хэтрэх янзтай. ЖДҮ-г шалгах хариуцлага тооцох асуудлыг МАН хойш тавьж, бүр "жижиг" гэж ярих тайлбарлах болсон нь олны зэвүүцлийг хүргэж байна. Хулгай, луйварт том, жижиг гэж байхгүй.
Зочин 2019-03-12 192.82.65.224
heruul deerem 2 oos uur yum hiideggui gahai
зочин 2019-03-12 66.181.160.51
ардын намынхан энэ улс орныг яг венэсуэл шиг болгоод өөрсдөө баяжаад нөгөө баяр шиг олон хаусууд ми шиг 60тэрбум хүрэлээ шиг жидүү иэдүү шаагаад улс орон баларлаа
Зочин 2019-03-12 64.119.26.25
Үнэн юм алга даа. Ийм этгээд УИХ-д байна гэдэг, нэг намын дарга байна гэдэг гутамшиг. Сөрөг хүчин гэж 100 хувь үгүйсгэдэг сөргөлдөгч хүчин гэж ойлгодог бололтой. АН хэмээх харгис бүлэглэл ард түмэн хэдэн үеэрээ идээд барахгүй үй олон луйвар хийсэн. Үүнийг эхлээд шалгах, дараа нь ЖДҮ-гээ авч үзэх ёстой. 49-ийн эзэд -АН хувийн өмч рүү дайрлаа гэх, шүүхээр шийдэх гэх мэт луйврын үгээ л хэлж. Та нарын авлигын шүүх хэзээ зөв шийд гаргаж байсан юм, ЗГазар Үндсэн хууль, Цэцийн шийдвэрээ л барих ёстой
Зочин 2019-03-12 64.119.26.25
Үнэн юм алга даа. Ийм этгээд УИХ-д байна гэдэг, нэг намын дарга байна гэдэг гутамшиг. Сөрөг хүчин гэж 100 хувь үгүйсгэдэг сөргөлдөгч хүчин гэж ойлгодог бололтой. АН хэмээх харгис бүлэглэл ард түмэн хэдэн үеэрээ идээд барахгүй үй олон луйвар хийсэн. Үүнийг эхлээд шалгах, дараа нь ЖДҮ-гээ авч үзэх ёстой. 49-ийн эзэд -АН хувийн өмч рүү дайрлаа гэх, шүүхээр шийдэх гэх мэт луйврын үгээ л хэлж. Та нарын авлигын шүүх хэзээ зөв шийд гаргаж байсан юм, ЗГазар Үндсэн хууль, Цэцийн шийдвэрээ л барих ёстой
Эрдэнээд 2019-03-12 103.229.123.111
Эрдэнээ чи нэг юмыг ойлгож ав. Чи ард түмний сэтгэл санааг огт мэдрэхгүй юм аа. Хүрэлсүхийн засгийн газар шиг идэж уудаг эрх мэдэлтнүүдтэй тэмцдэг Засгийн газрыг бид хараагүй. Та нар Засгийн газарт орвол лав ингэж тэмцэхгүй нь дээ, янз нь. Та нарт, лав чамд итгэл алдарч байна
Зочин 2019-03-12 64.119.26.27
Ард түмэнд хайртайдаа биш нэгэнт хуваагдсан бялуунаас хоосон хоцорсондоо уур нь хүрч уушиг нь сагсайсан Хүрэлсүхийн засгийн газрын явууллага нэг л биш байна шүү
сэдгэгдэл энэ? 2019-03-12 103.212.116.20
ман,ан-хан бүгд төрийг зулгаасан баячууд гэдгийг олон ард мэднэ.харин эрдэнэ хөгшид амардаг тохилог амралтын цогцолбор олны тусын тулд байгуулсан байдаг.
Ж.Эрдэнэбат 2019-03-12 103.26.193.240
Нийгмийн даатгалаас хулгайлсан мөнгөө буцааж өгөөд дараа нь олон юм хуцаж бай мэлхий Эрдэнээ
zochin 2019-03-12 202.126.89.163
za chi ooroo jinhene shouchin yunn bishvv ofoo l neg ih enhiin tsagaan tagtaa bolchij gene
Зочин 2019-03-12 66.181.168.199
АН-ын түүхэнд С.Эрдэнэ бол хамгийн муу дарга.
Зочин 2019-03-12 178.196.67.173
Jeduchin hulgaich nar ami tavih nee xa xa Erdene iin zuv shuu
hehe 2019-03-12 79.66.217.224
News.mn -g elbegdorj Boldoos hudaldaj avsan biluu?
bugd l hulgaich shuudee barigaagui l bolokhoos…
Unshigch 2019-03-12 202.70.34.70
Elbegdorj website-yn ezen bolson.Harin mungu tulsun esehiig Lu.Boldoos asuu.
Зочин 2019-03-12 178.196.67.173
Haltmaagiin haltar hulgaichiin torooluud ajilaa sain hiij bna shuu. Erdenee bitgii buuj ogoorei. Ard tumen demjij baigaa shuu
зочин 2019-03-12 202.179.31.40
Эрдэнэ удирдаж байгаа намд хэн санал өгөх вэ дэ
Эрдэнээ 2019-03-12 103.229.123.111
Эрдэнээ чи нэг юмыг ойлгож ав. Чи ард түмний сэтгэл санааг огт мэдрэхгүй юм аа. Хүрэлсүхийн засгийн газар шиг идэж уудаг эрх мэдэлтнүүдтэй тэмцдэг Засгийн газрыг бид хараагүй. Та нар Засгийн газарт орвол лав ингэж тэмцэхгүй нь дээ, янз нь. Та нарт, лав чамд итгэл алдарч байна.
Зочин 2019-03-12 64.119.20.93
Эрдэнийн хууль бусаар олсон хөрөнгө рүү орж магадгүй шүү.
luibarchin bolio 2019-03-12 202.55.191.130
erdene bol zvgeer hulgaich nobsh doo. yaj daatgaliin mongonoos idej uuj bajsan bilee dee. deer gemt heregten ch dee.2 hvnii ami nas heregtei ch dee..
Zocnin 2019-03-12 202.126.89.179
Ene Erden dargad taalagdah uym gej er baidag uym uu? Ooroo uycn hiij cnadahgui hunii hiisen uymiig bolhoor dandaa snuumjilj b.dag. Ooroo bolhoor toriin tolgoid garhaarai udej uuhaas oor uym hiihgui uym Eedee mon gorgui hunee.
Зочин 2019-03-12 178.196.67.173
Erdene mash eruul setgej bna. Orkuud oilogjgui l dee
Zochin 2019-03-12 64.119.18.102
Ta ch mun ajil ork biluu ter n yum bna.erdene bol mongoliin ehleg shdee.uuriiguu bas gaigui hun geed bodood bna uu anduurchee.erdene erlegteigee tonil
Зочин 2019-03-12 178.196.67.173
Batzandan Bold 2 chine ulairsan lyivarchid bna sh dee.
unshigj 2019-03-12 212.25.6.120
Uursduu huuli bus baidlaar elbegdorjoor hamgaaluulan hamag bayalagiig awsan , odoo uls huuli bus baitugai huuliar j awah bolomjgui bolgojihood baina , Uunii ezed n uursduu shuu dee ijihgui yarih yumdaa. ta nar ih duugarwal venezuela shig bolgono geed baigaa yum baihdaa. uursduu ur huuhed munguu ali hediin hiliin janadad hamgaalaltand hiisen uls yunaas j aih we dee,…News.mn iimerhuu humuusiin tald baidgaa ahiad l haruulllaa
На ван 2019-03-12 103.111.68.3
Эрдэнэ энэ намыг самарч дууслаа
Партизан 2019-03-12 202.21.127.161
Одоо боль доо, чи МоАХ, АН-ын нэрээр мөн ч их ууж идлээ, харин өөрөө шоу хийхээ боль доо,
Irgen 2019-03-12 182.160.37.120
Huuhdiin parkiin gazar aa yaaj avsiin, barilgaa yamar mongoor barisiin, handgait suvilal, amaraltaa herhen barisan, said bhdaa yaaj bsniig sain shalgaad bas shalguulaad daraa n chuhal uurtai tsaraig n irged harval namdaa iluu hundlel avna.
Zochin 2019-03-12 103.26.193.204
Ард түмэн тархиа угаалгадаг тэнэг биш шүү ,Эрдэнэ гуай.
Зочин 2019-03-12 202.9.43.213
Энэ улс бүр буруу тийшээ яваад эхэллээ. Сайдуудаа алдаатай шийдвэрүүдээ эргэж хараач ээ,
Зочин 2019-03-12 64.119.19.1
Танай ардчилсан намын Зи Энхболд 400 ордын лицензийг хураана гэж хэлсэн шүү дээ.кккккккк
Иргэн 2019-03-12 103.212.118.130
АН-ыг сүйрэлд оруулж байгаагынхаа шанг чи хүртэх цаг ирнээ
зочин 2019-03-12 103.57.94.113
юмыг тунгаан бодож ухаарах хүнд бол Эрдэнэ гауй зөв л ярьсан байна
ЗОЧИН 2019-03-12 202.131.233.190
ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТИЙН 51%, ЖДҮ-ЧИД, СТАНДАРТ БАНКНААС ХИЙСЭН ЛУЙВАР ХУЛГАЙ,800 САЯЫН КОНЦЕССЫН ТУХАЙ ОГТ ДУУГАРАХГҮЙ АТЛАА,МУ-Д ОРУУЛААД ИРСЭН ХУВИЙН 49%-ЫГ УЛААН ЦАЙМ ДЭЭРЭМДЭХ АЖИЛ ЯВЖ БУЙ ТУХАЙ МАШ ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ ЯРЬСАН БНА,ХҮРЭЛСҮХ,ОЮУНЭРДЭНЭ ХУУЛИЙН ЯМАРЧ МЭДЛЭГ АЛГАА, ЭНЭ ДЭЭРМИЙН АЖИЛЛАГАА ЗГ-ЫН ХИЙХ АЖИЛ БИШ,ХУУЛИЙН ДАГУУ ШҮҮХ ШИЙДЭХ АСУУДАЛ,ЭНЭ 5 ДЭРХИ МАН-ЫНХНЫХАА,ӨӨРСДИЙНХЭЭ ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ БУЛЗААРУУЛАХ,ДАРАХ ГЭСЭН ШОУ,ПОПДОЛТ,ӨӨР ЮУ Ч БИШ,
зочин 2019-03-12 103.57.94.113
ЯГ ТИЙМ
Зочин 2019-03-12 66.181.182.40
2020 онд заавал ялагдаж байж энэнээс салах гээд байгаа юм уу даа. одоо газрын тосны уйлдвэрийн гэрээ хийчвэл ч энэ амьсгаа шоу хийлээ гэж хэлэхээ болино доо
Зочин 2019-03-12 103.9.90.130
Ардчилсан намын газрын наймаачин
иргэн 2019-03-12 66.181.167.54
МАН-н 36 АН-3 бие даагч 1 нөхдүүдийн жинхэнэ нүүр царай мөнөөс мөн энэ ээлжилт бус чуулган хийх гэж байгаа нь.Баттулга,Хүрэлсүхийн шоу мөнөөс мөн.Үнэнг хэлсэн байна.2020 онд 40 нөхөр зүгээр л цаашаа.2021 онд Баттулга цаашаа болно.Байх хугацаандаа боломжоо ашиглаад аваг хөөрхийс.Удахгүй оймсоо гозогнуулах байлгүй Хүрэлсүх түүний дүү ах нар нь.
Зочин 2019-03-12 202.126.89.80
Монголд 5 хүний бүлэглэл хүн гүтгэхэд шударга үнэн болдог харин өөр хүн үнэнийг нь хэлэхээр шоу болдог болгожээ
Amar 2019-03-12 202.179.27.15
Байгалиасаа тэнэг төрж улсаа худалдаж, иргэдээ цөлмөж, эх орноосоо урван гахай ч юм шиг,бах ч юм шиг төрхтэй болсон Эрдэнэ малаанз бүү улиантаад бай.Улиад байлгүй тэр нарсандаа ном ёсороо залар.За юу.
зочин 2019-03-12 112.72.9.150
Улс төр залуу нас хоёр нийцдэг ойлголт биш. Хамгийн их мэдлэг,туршлага хуримтлуулж, хал үзсэн хашир хүмүүс намаар дамжуулж улсыг удирддаг юм. Өнөөдөр гадаадын хэдэн сургууль төгссөн нэртэй, хоосон толгойтой, ямар ч туршлагагүй нөхдүүдээр зөвлүүлж байдаг төр засгийг ойлгох аргагүй юм. Энэ бол том дампуурал.
ZOCHIN 2019-03-12 106.68.64.248
ERDENE EE CHI NAMIIN DARGA GEDEG ALBIIG HASHSANAAS HOISH ARDCHILSAN NAMIIN NER HUND SHALNAAS DOR BOLJIINOSHUU.CHINII HARGIS NAHALNII UG HELLEG ZOVHON CHINIIH L BIZDEE. BITGII NAMIIN NER HUNDIIG UNAGAAD BAI…ERDENEBATTAIGAA HOTLOLTCOOD ULS TOROOS YVSAN N DEER BAIH AA…
erka 2019-03-12 182.160.36.173
eo erdenee malaa zasgiin gazariin neg gishuun baisan mortloo zasag mongtei mongguig bi medehgui erdenetiin 49 hubiin hurald bi suugaagui medehgui geh shig yasan archaagui muu BAH melhii be tanai namiin said baisan erdenebat ta hoer niileed ter hurald suugaagui um bnalda muu hoer nobshiig egnuulj baigaad buudah umsan yasan ih hubiin omch yridag nobsh be huuli duremeeree absan bol zugeer huuli busaar ulsiin mongoor erdenetiig naad hulgaichuud chni abchhaad bna muu melhii mini chi hamgiin ih medeel
Зочин 2019-03-12 202.179.26.187
Шударга л байна. Элдэв наймаа тохироо байхгүй.
Зочин 2019-03-12 150.129.143.37
АН мөхөлрүүгээ явж байна
иргэн 2019-03-12 202.179.24.222
Намаа Хувьчилаад авчихсан юмуу хаашаа юм шууд л Эрдэнэ Дарангуйлагч Дураа хүрвэл Гэмтэнг ч байсан Намдаа элсүүлдэг дургүйгээ хүрвэл Чөлөөтөй үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг ч хамаагүй Намаасаа зайлуулна гээд өнөө Намын жирийн Гишүүдын санал бодлыг ч харгалзаж үзнэ гэж байдаггүй аргагүй л дүр эсгэсэн АН
Зочин 2019-03-12 103.229.121.182
компаниасаа хѳѳнѳ гэж
Зочин 2019-03-12 202.126.88.42
Эрдэнэ мэт нь биднийг удирдаж байсан гэхээр яаж улс орон оодлох вэ дээ
Зочин 2019-03-12 202.179.24.4
Одоогийн догшин мафи хулгайч нарын хажууд омнох хэд маань нудэнд булээхэн харагдаад
Эхэлдэг гэнээ
нэхүүл 2019-03-12 202.131.235.226
АН-д ядаж шоронд оронгоор дамжаагүй , энэ шорон царайтаас өөр , ядаж нэр цэвэр дарга хийчих хүн олдохгүй бхйгаа юм байхдаа.
20 онд энүүнийг дагаад баахан шоронгийн хулгайчууд их хуралд нэр дэвших юм байна лдаа Энэ янзаараа бол…
Монголд ардчилал сөнөсөны баталгаа л энэ хүн шүү …. За да зүгээр татан буулгачихаас өөр зам үлдсэнгүй дээ. АН-с дандаа шоронгийн хүнд гарууд л нэр дэвшинэ дээ энэ янзаараа бол харж л байгаарай.
Ганбаа 2019-03-12 202.131.225.197
Архичин архиа муулдаггүйн адил, Хулгайч хулгайг буруутгадаггүй нь үнэн
зүчин 2019-03-12 66.181.160.55
АНам энэ хүний өмч юмуу
Зочин 2019-03-12 202.131.249.202
Энэ поопор тоопор Жомхуугийн тороолууд цуламууд хүн доромжилж гутаахаас өөр юм мэддэггүй малнууд юмаа… АН зөв бодлого ярьж байна шүү… Энэ үед л жинхэнэ Ардчилсан нам гэдгээ харуулах хэрэгтэй… хувийн өмчийг хуулиар хамгаалсан биз дээ
Зочин 2019-03-12 202.131.249.202
Энэ поопор тоопор Жомхуугийн тороолууд цуламууд хүн доромжилж гутаахаас үүр юм мэддэггүй малнууд юмаа… АН зөв бодлого ярьж байна шүү… Энэ үед л жинхэнэ Ардчилсан нам гэдгээ харуулах хэрэгтэй… хувийн үмчийг хуулиар хамгаалсан биз дээ
МОАХ МАНДТУГАЙ !!! 2019-03-12 202.126.88.57
БААСАНЫ САВ БАХ МЭЛХИЙ УДАХГҮЙ ЛУ БОЛДОДОО ХУСУУЛНА ДАА !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!! ЭНЭ НАМ Ч СҮЙРЛЭЭ !!! МОАХ – Г НАМ БОЛГОЖ ХУЛГАЙЧУУДААС САЛАХ ХЭРЭГТЭЙ !!!
Зочин 2019-03-12 64.119.17.48
АРДЧИЛСАН НАМД БУГЛАСАН МАНАНГИЙН ХАМГИЙН ТОМ ХОРТ ХАВДАР.
Зочин 2019-03-12 103.111.68.3
ЭНЭ ЯЛЗАРСАН БАХ МЭЛХИЙ АН-ыг БҮРМӨСӨН СҮЙРҮҮЛЛЭЭ…. ДААНЧ ДЭЭ
иргэн 2019-03-12 203.217.139.227
ёстой ялзарсан феодал санаатай хүн биш үү, энэ хүн чинь, хүний тархи угаах ажилдаа л гайгүй юм шиг бна
Зочин 2019-03-12 66.181.181.120
Энэ хүнд гар, баригдана даа баригдана. Уяа чинь улам чангараад хэцүүдэж байгааг харж сууна.
Зочин 2019-03-12 202.131.238.98
энэ Эрдэнээ чинь харин гайгүй юм ухаарсан аятай зөв зүйл ярьж байх чинь
зочин 2019-03-12 64.119.26.111
АН ирэх сонгуулиар яан даа? хөөрхий.
З.Энхболд 2019-03-12 202.180.216.19
Эрдэнэ УИХ дахь АН-ын Бүлгийг авч үлдэх ганц л сонирхол байгаа. Тэр бол УИХ дахь АН-ын Бүлгээр дамжуулан Ц.Элбэгдоржийн эрх ашгийг хамгаалах явдал юм. Одоо АН дотроо ротаци хийнэ. Ротаци нэрээр Ц.Элбэгдорж АН доторхи нөлөөгөө ихэсгэнэ. Ийм нөхцөлд Ё.Эрдэнэ-д АН нь УИХ-д Бүлэгийн статустай байх шаардлага тулгарна6 Ердөө л энэ. Ингэж чадвал МАНАН амьд үлдэнэ.
Зочин 2019-03-12 66.181.160.104
Болд Батзандан нар нэг жил солиороод зайлна.Тэр үед Болд нь илүү ашигтай ажилласан бн.Оюунэрдэнэ нямбаатар ч хог болно.Болдын дүү шведэд чимээгүй консулаар амраад хэвтэж бн.Женкогийн эгчийн хүргэн сингапурт,ахынх нь авгай европд элчингээр сууж бн.Үхэр монголчууд Оюунэрдэний жүжигийг нь үзээд хэрэлдээд сууж бн.
Зочин 2019-03-12 103.111.68.3
х***а МИНь ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЧИНИЙ МӨРӨӨДӨЛ…
Irgen 2019-03-12 202.126.89.167
Yag zuv hellee
Зочин 2019-03-12 66.181.167.213
Хуцдаг н**ш вэ, АН-нхан та нар Эрдэнүүдээсээ салахгүй бол 20 онд 1 ч суудал авахгүй гэж л харагдаж байна. Ийм тэнэг мулгуу хүнээр намаа удирдуулж байдаг яачихсан хүмүүс вэ
Зочин 2019-03-12 202.9.43.19
АН-ынхан идсэн уусан нь завьжаар нь гоожих шахсан энэ гахайгаа зайлуулахгүй бол 2020 онд би л лав танай намд санал өгөхгүй.
Зочин 2019-03-12 202.9.42.43
Чамаар дутах юм уу хол очиж унгас алд
Зочин 2019-03-12 66.181.167.213
Та нар дутна даа
Зочин 2019-03-12 103.111.68.3
СОНГОГЧООРОО ТДАГГҮЙ НАМ БАС БАЙНАА АА
Зочин 2019-03-12 64.119.17.48
ҮРГЭЛЖ АЛДААТАЙ ЭЛИЙ БАЛАЙ ЮМНУУД БИЧИЖ БАЙДАГ БОЛОВСРОЛ ДУТУУ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН МАНАНГИЙН МАНГУУ САЙТ.
Зочин 2019-03-12 64.119.17.48
"УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ картын дансаар орсон 200 сая ам.долларыг тайлбарлахгүй байна вэ". Ха ха NEWS.MN нүдний булай сайтаа байнга бичиг үсгийн алдаатай юм хийж өөрсдийгөө шившиг болгож байх юм. 200 сая төгрөг биз дээ.
Ардчилсан намын залуу гишүүн 2019-03-12 203.91.115.38
Эрдэнэ бол мужик шүү болдтонгуудийг бодвол .ардын нам олон жил явахгүйдээ угаас бодлого боловсн хүчин нь ирээдүйг тооцож чадахгүй ардчилсан нам бол харин тэс өөр хүмүүс холийг харна толгой ажиллана харин болд мэтийн чавганцууд бузарлаж ба
Зочин 2019-03-12 66.181.167.213
Эрдэнийн б**с долоогч
Zochin 2019-03-12 103.229.120.16
Erdene bol helsen yarisandaa baidag jinhene er hun.muusaan daldaganuudiig handiig ni haga darah heregtei.Erdene bhad AN yalna daa…
zochin 2019-03-12 122.201.21.91
ene khun odoo l neg gemgui amitan bolj gene
Болд-ыг хөөсөн нь дээрдээ намаа худалдсан жудаггүй гар 2019-03-12 185.220.101.66
Зөв ш дээ. Намын нэрээр гарч ирчээд дараа эрх ашиг, мөнгөний төлөө нээх худлаа шударга ёс ярьж жинхэнэ шинэ МАНАН үүсгэж яваа Болд бол ичих хэрэгтэй ш дээ. Бие даагаад гарахыг нь харъя. Нам автоматаар 20 хувь шууд байдаг шүү сонгуульд. Нам өмөөрсөн юм байхгүй гэхдээ л жудагтай байх хэрэгтэй. Мөнгөнөөс намаа худалдаж болохгүй. Хэрэгтэй үедээ ашиглаад хэрэггүй болхоор нь намаа зараад мөнгөний хойноос гүйж болохгүй л дээ Болдоо. Чи бол жудаггүй яаж ч бодсон шударга дүр эсгэсэн луйварчин юм байна.
Зочин 2019-03-12 182.160.38.98
хүнд боловсрол чухал юм. энэ бодон гахайд ард түмэнд дургүйцэж байхад муйхарлаад л зүтгээд байх юм. ЖДҮ ТӨЛӨГДСӨН. БАС ШАЛГАГДАЖ БАЙГАА. эрдэнэ НД хөрөнгө завшсан. төлөгдөөгүй бас шалгахгүй байгаа.
ЖДҮ-г бүү март 2019-03-12 43.243.161.23
Маш зөв. Эрдэнэ харин ч эр хүн шиг хэзээ ч хэлсэн ярьсандаа л байгаа даа. ЖДҮ-чин лаларуудыг мартаж болохгүй. ЖДҮ-чин Засгийн газар ЖДҮ-г мартуулах гэж сайхан тархи угааж байна. Ард түмэн тэнэг бишээ Хүрэлсүхээ.
Зочин 2019-03-12 64.119.17.48
МУУ МАНАНГИЙН БУУНЫ НОХОЙ. ЭЗНЭЭ ХАМГААЛАХААР ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙНА.
123 2019-03-12 202.9.42.13
Ashgui dee. Erdene baigaa tsagt ardchilsan nam yalahgui.
Зочин 2019-03-12 103.229.123.138
Манай намыг энэ хүн юу болгоод хаячихав аа. Манай намын залуучууд үнэхээр тэмцэлгүй, чадваргүй, дархлаагүй, палдига болжээ. Энийг хөөгөөд явуулах юмсан.
Зочин 2019-03-12 202.131.245.243
Урвасан хулгай Эрдэнэ ванг Уухай хийгээд дарцгаая аа.
Зочин 2019-03-12 66.181.176.66
Зөвөө хүний эрх нэгдүгээрт байх ёстой хүн биш хий хоосон тунхагласан биегүй зүйлд итгэхгүй
Shodorgos 2019-03-12 66.181.185.233
Ene hun chini harin gaigui yum yaria yu daa?
ОДОНТУЯА ЖИНГЭР 2019-03-12 202.179.27.248
НӨХӨРТЭЙ ЖИНГЭРТЭЙ ЭВЦЭЛДСЭН ГАХАЙ 2 ХҮНИЙ ХҮҮР ЦУСАЛСАН БОЛ НАЙДВАРГҮЙ МИ ОВОГТТОЙГОО ЗАЙЛ.
Irgen 2019-03-12 202.131.225.150
arai l heterch bna shuu. huniig ingej bolohgui baih shuu.
шударга төр тогтоох ёстой 2019-03-12 150.129.143.198
АН ч эрдэнэ даргатайгаа хол явахгүй. Шударга гишүүдээ хөөж намынхаа нэр хүндийг навс унагасан даа
Amar 2019-03-12 202.179.26.152
Байгалиасаа тэнэг төрж улсаа худалдаж, иргэдээ цөлмөж, эх орноосоо урван гахай төрхтэй болсон Эрдэнэ малаанз бүү улиантаад бай.За.
Батаа 2019-03-12 139.5.219.134
"Намын дүрмээр намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгсөн болон нас барсан шалтгаанаар өөрчилж болно." АН-ын Хаан болсон юм уу ? Энэ хүн. Тэгвэл ч шинэ ардчилсан нам хэрэгтэй юм байна.
Зочин 2019-03-12 202.131.245.243
Харгис феодал Эрдэнэ ван болсон.
111111 2019-03-12 202.126.89.222
Монголын зэс гээд бгаа цаасан дээрхи компани 400 сая $ яаж босгосныгоо тайлбарлаад огчихвол Тор, ЗГ дээрэм хийж ойлгоно, чадахгуй бол монго угаасан эруугийн хэрэг уусгэнэ… оор ямар зуйл байгаа юм бэ?
Зочин 2019-03-12 150.129.142.89
Эрдэнэтийн асуудал ингэсгээд болноо. Үр дүн гарна. Ойлгомжтой. Харин Монрос-ын тухай янз бүрийн асуудал их гараад байна. Ерөнхий захирал Мөнхбаттай нь холбоотой юм ч их байдаг бололтой. Энэ онцгой байдлаа Монрос дээр үргэлжлүүлээч ээ. Ганц нэг нэртэй Их хурлын гишүүн ч холбогдож магадгүй байгаа гэнэ.
Зочин 2019-03-12 103.26.195.132
АВИЛГА, ГАМИНГ ЯЛАХ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙГАА ӨНӨӨДӨРИЙН МОНГОЛД ЯЛЗАРЧ, ӨМХИЙРСӨН АН ОГТ ХЭРЭГГҮЙ!! ХАРИН МоАХ ТУЙЛЫН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДНА.