Пакистан, Энэтхэгийн газар нутгийн маргаантай, хурцадмал байдлыг намжаахад Хятад улс зуучийн үүрэг гүйцэтгэхээр болсон тухай дэлхийн хэвлэлүүд мэдээллээ.
Пакистаны тал уг мэдээг нааштайгаар хүлээж авсан ч Энэтхэг улс мөн л эргэлзсэн байр суурьтай байгаа аж. Харин Хятад улс Энэтхэг улсыг энэ асуудалд итгэлтэй байж болохыг сануулаад тус улсын санаачлан хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдаж, энэхүү санаачилгаас Пакистан төдийгүй Энэтхэг улс эрх тэгш ашиг хүртэх боломжтой төдийгүй хоёр улсын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг шийдвэрлэх зам ч байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.
Тиймээс Энэтхэгийг энэ асуудлыг нааштайгаар харж, Хятадын дэмжлэгийг хүлээн авахыг уриалсан байна. Мөн тулгараад буй нөхцөл байдлыг зөвхөн энхийн замаар л шийдвэрлэх хэрэгтэйг сануулжээ.
Эх сурвалж : thehindu.com
Холбоотой мэдээ