“Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцээ хийх хүсэлт хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцээ хийх хүсэлт хүргүүллээ

“Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцээ хийх хүсэлт хүргүүллээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт дөнгөж сая  хүсэлт хүргүүллээ. Тодруулбал тус компаниас “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээ хийх саналаа Ерөнхий сайдад хүргүүлэв. Энэ  талаар  "Монголиан коппер корпорейшн”  ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар  “2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газарт манай ХХК-тай 49 хувийн талаар хэлцэл хийх үүргийг өгсөн байдаг. Хэлцэл хийгээгүй учраас шүүхээс манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ хэлцлийг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж, хүсэлт хүргүүлж байна. Манай компанийн зүгээс өмнө нь Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүстэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоо манай компанийнхантай уулзана гэж найдаж байна" гэлээ.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин  "Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт өгсөн байцаалт бол эдгээрийн нэг нь байсан. Миний бие Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т байцаалт мэдүүлэг 10 гаруй удаа өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тэр утгаар бид хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цаг бүрт очиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал нэлээд хурцадмал байдалд хүрсэн. Гэхдээ бидний зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ойлгож байна. Бид өнгөрсөн хугацаанд  асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүсэлт эрмэлзэлтэй байсаар  хүрсэн. Энэ эрмэлзэл маань өнөөдөр ч гэсэн хэвээр, үүнийгээ баталгаажуулах үүднээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлж байна" гэсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж