Хакүхо төрсөн өдрөөрөө даваагаа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Хакүхо төрсөн өдрөөрөө даваагаа ахиуллаа

Хакүхо төрсөн өдрөөрөө даваагаа ахиуллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд болж байна.

Сүмогийн түүхэнд олон рекорд амжилтыг эзэмшиж яваа их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 34 нас хүрч байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд Эндог давснаар даваагаа ахиуллаа.

Их аварга Хакүхо 2018 онд есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээр 41 дэх түрүүгээ хүртсэн билээ. Өнгөрөгч онд бэртлийн улмаас зарим тэмцээнийг өнжсөн их аварга 2019 оны нэгдүгээр сарын тэмцээнийг дундаас орхисон.

Өчигдрийн барилдаанд Митакимид дийлдсэн аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Кайсэйгээр эхний даваагаа авлаа. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар хоёр дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Дайшод дийлдлээ. Харин башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд Дайшёохо Ч.Шижирбаяр даваа авч чадаагүй байна.

Дээд зиндаанд 42 бөх барилдаж байгаагаас их аварга Хакүхо, озэки Гоэйдо, Такаясү нарын 13 бөх хоёр даваатай болжээ.

Осака хотод болж буй хаврын тэмцээн маргааш гурав дахь өдрөө үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногийн ням гаригт өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж