Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс 21 тэрбум рубль зарцуулна хэмээн Холбооны Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга Николай Королев мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2021 оны хооронд хэрэгжүүлэх юм.
“Энэ хөтөлбөр нь өмнө хэрэгжсэн Дотоод, гадаадын аялал жуулчлалыг 2011-2018 онд хөгжүүлэх хөтөлбөрийн үргэлжлэл юм. Шинэ хөтөлбөрт зориулан улсын төсвөөс 21 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөж байна” гэж тэр хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ