Интернэтийн зохицуулалтын талаарх хуулийг оросууд эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Интернэтийн зохицуулалтын талаарх хуулийг оросууд эсэргүүцэв

Интернэтийн зохицуулалтын талаарх хуулийг оросууд эсэргүүцэв

ОХУ-ын Төрийн Дума эхний хэлэлцүүлгээр Интернэтийн тогтвортой байдлыг хангах хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Энэхүү хууль орос хэл дээрх контентуудын интернэтийн урсгалыг хянах, зохицуулах, гаднаас халдсан үед хамгаалах зорилготой. ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орос хэлийг түлхүү хэрэглэдэг улс орнуудад интернетийн Рунет урсгалыг хэрэглэдэг бөгөөд эдгээр нь su, .ru, .рф, .рус, .дети, .ua, .by, .kz зэрэг өргөтгөлүүдтэй домэйнүүд юм.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард АНУ-ын баталсан Үндэсний кибер аюулгүй байдлын стратегийн баримт бичгийг сөргүүлэн ийм хууль баталж байгаа хуулийн тайлбарт бичжээ. Хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар хүлээсэн байна. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч операторууд гаднаас ирэх халдлагыг зогсоох тусгай төхөөрөмжийг суурилуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хориотой мэдээллийг түгээсэн хаягийг хаах, интернэтийн урсгалыг блоклох ажээ.

Хэдийгээр хуулийг анхны хэлэлцүүлгээр баталсан Аудитын ерөнхий газар энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрөөс ихээхэн хэмжээний зардал гарахыг сануулж дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Шинээр батлагдсан хуулийг Оросын иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн гуравдугаар сарын 10-ны өдөр жагслаа. Жагсаалд 6000 орчим хүн оролцсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж