Женнифер Лопез сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез сүй тавьжээ

Женнифер Лопез сүй тавьжээ

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез 49 насандаа сүй тавьжээ. Тэрбээр сүүлийн хоёр жил өөрөөсөө зургаан насаар дүү бэйсболын тамирчин Алекс Родригез гэх эртэй хамт амьдарч байгаа юм. Алекс Родригез өөрийн инстаграм хуудсандаа Женниферийн алмазан бөгж зүүсэн зургийг нийтлээд “тэр тийм" гэж хэлсэн хэмээн бичсэн байв. Алдарт дуучин 11 настай ихэр хүү охины ээж бол, Родригез 10, 14 настай охидтой билээ.

Тэд 2005 онд Родригезийг “Yankees” багт тоглодог байхад анх танилцсан бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн байна. Одоогоор хуримын тов зарлагдаагүй байгаа ч АНУ-ын Калифорни мужийн Малибуд 6,61 сая ам.долларын үнэтэй тансаг байшинг худалдан авсан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж