С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар увайгүй худалч

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар увайгүй худалч

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар увайгүй худалч

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тайлбараар бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар увайгүй худалч гэнэ.

Энэ тухай тэрбээр “АН хаврын чуулганаар маш том асуудал гаргаж тавина. Эрх баригч нам бонд, зээлийн мөнгөөр юу хийсэн юм, 4.5 тэрбум ам.доллараар юу хийсэн юм, ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Энэ бүхнийг дүгнэх цаг болсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр увайгүй худалч ш дээ. Дандаа худлаа ярина. Барин тавин худлаа ярина. Өр дараад байна л гээд яриад байна. Гэтэл яагаад Монголын гадаад өр буухгүй өсөөд байгаа юм.

Ардчилсан намыг Засгийн ажлыг хүлээлцэх үед Монгол Улсын нийт гадаад өр 22.4 тэрбум  ам.доллар байсан, одоо бараг 4.5 тэрбум ам.доллараар өсчихлөө. Хариуцлагыг нь хэн хүлээх юм. Өрийг өрөөр дарахгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ” гэлээ.

Мөн тэрбээр Засгийн газар ажил хийхгүй байна гэж шүүмжиллээ. Ажил хийж байгаа гэж ярьдаг ч цэвэрлэх байгууламжийг шинээр барих, цэвэр усны асуудал, нефтийн үйлдвэр байгуулах зэрэг асуудал нь Ардчилсан намыг эвслийн Засгийн газар байгуулан ажиллах үед шийдэгдсэн зүйл гэж тодотголоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж